Гэртээ хүүхдээ асарч байгаа ээжүүд 50 мянган төгрөгийн цалингаа авна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа.

Ирэх оны төсөвт өрхийн амьжиргаанд тустай хэд хэдэн зүйл бий. Тухайлбал:

  • 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50.0 мянган төгрөг
  • 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгох

2018 оны Төсвийн тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр эхчүүд нэгдүгээр сараас эхлэн сард төрөөс 50 мянган төгрөгийн цалин авах эрхзүйн орчин бүрдлээ.  “Цалинтай ээж хөтөлбөр”-т 72.8 тэрбум төгрөгийг зарцуулна” гэв.