Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татууллаа. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Ц.Хүрэлсүх, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Хаянхярваа тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Монгол Ардын намын XXVIII Их хурал түр завсарласан бөгөөд үдээс хойш салбар хуралдаанаар үргэлжилнэ. “Монгол Ардын намын дүрмийн шинэчлэл” салбар хуралдаан Соёлын төв өргөөнд болох бол “Монгол Ардын намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл” салбар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болно. Харин “XXVIII Их хурлаас уриалга” хэлэлцэх салбар хуралдаан мөн л Тусгаар тогтнолын ордны Бага танхимд үргэлжлэх юм байна.