МАН-ын XXYIII Их хурал эхлээд өнөөдөр хоёр дахь өдөртэйгөө золгож байна. Өнөөдрийн хуралдаанаар МАН-ын даргыг сонгох учиртай. Даргын сонгууль бол Их хурлын жинхэнэ оргил хэсэг болно гэж ажиглагчид харж байгаа. Учир нь намын дарга хэн болохоос энэ намын төдийгүй, эрх баригч намын хувьд улс орны бодлогод ч хүчтэй нөлөөлнө гэдэг утгаар нь олон нийт ач холбогдол өгч байгаа нь тодорхой. Тиймээс ч намын дарга нэр дэвшигчдийн талаар цахим сүлжээнд идэвхтэй бичиж байна. Тухайлбал,Бидний сайн мэдэх жүжигчин “алаг нүдэн” Н.Онон МАН-ын даргад нэр дэвшигч Д.Хаянхярваад нэлээд дургүй бололтой учир нь тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа "Хүүе нөгөө "дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй” гэсэн үгний эзэн Хаянхярваа гэнэ үү. 60 тэрбумыг идэж, түмнийг ядууруулж буй нөхөртэй таарав. Сэлфи хийе гэсэн дургүй байна. Хүчиндэв ха ха " гэсэн тайлбартайгаар зургийг нь оруулжээ.