Сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр оролцохоор болжээ. Нэвтрүүлэг С1 телевизээр 21.00 цагт гарах юм байна.
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн өмнөх дугаарт Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц оролцсон бөгөөд тэрбээр Ц.Нямдорж сайдтай холбоотой анхаарал татсан хэд хэдэн асуудлыг олон нийтэд ил болгосон билээ. Тэгвэл тус нэвтрүүлгийн дараа ийнхүү Ц.Нямдорж цензургүй ярихаар болсон нь олон хариу баримт дэлгэх байх гэсэн хүлээлт үүсгээд байна.