Ёкозуна Харумафүжи нутаг нэгт залуу бөхөө ийм болтол зодсон...

Нутаг нэгт Монгол сүмочийг / Таканойва Баасандорж / зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдсон Ёкозуна Харумафүжи сүмогийн нэр хүндийг сэвтээсэн үйлдлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж, зодог тайлахаар шийдсэн байна. Тодруулбал, Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёзозуна Харумафүжи өөрийн хүсэлтээрзодог тайлахаар шийдсэн тухай түүний багш, ояката Исэгахама өнөөдөр өглөө /2017.11.29/ мэдэгдсэн байна. Харумафүжигийн зодог тайлах хүсэлтийг Исэгахама ояката өнөөдөр Японы сүмогийн холбоонд хүргэж өгсөн байна.

Олон мянган жилийн түүхтэй спортын оргил цолонд гарсан хүн алдаа гаргах эрхгүй. Нэг талаар хэдийгээр хүн ч Ёкозүна хүн алдах эрхгүй. Аварга  алдаа гаргасан учраас өөрөө тэр буруугаа эр хүн шиг хүлээж, зодог тайлах шийдвэрээ гаргажээ гэх хүн олон байна. Дүрэм бол дүрэм л байх ёстой гэдгийг Японы сүмо бөхийн холбоо, Их аваргын  үйлдэл харууллаа. 

/Зодог тайлж буйгаа зарлаж байгаа хэвлэллийн хурал яг одоо/

/Монгол сүмоч Таканойва Баасандорж ингэж гэмтжээ/