Н.Учрал гишүүн ахмадуудтай "шоуддаг" болжээ

УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойрог буюу СХД-ийн ахмад настнуудтай сар бүр "шоуддаг" болсон гэнэ шүү. Тэрбээр энэ талаар өөрийн фэйсбүүк хуудсандаа "Ахмадын дуулан бүжих өдрийг сар бүр зохион байгуулж эхэлсэнээс хойш азай буурлууд маань хуран цуглаж хууч хөөрч хөгжилдөн баясаж байдаг болсон нь надад урам өгдөг юм. Ахмадаа хүндэтгэж тэднийгээ баярлуулах нь залуус бидний үүрэг юм шүү. Ээж, аав, эмээ өвөөгөө хөтлөөд дуулан бүжих өдөрт маань ирж байгаарай" хэмээсэн байна. Улмаар амаа "урагдтал" инээсэн хиймэл зурагнууд хийсэн байх юм. Уг нь Сонгинохайрхан дүүрэг гэр хороолол ихтэй учраас Улаанбаатар хотын хамгийн их утаатай дүүрэгт ордог. Тэгвэл эрхэм гишүүн энэ мэт "сайн нэр" зүүх гэсэн хачин "шоу" хийж байхаар утааг багасгах ганц болов алхам хийхсэндээ.