4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өчигдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газар 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна.
"Жаст"-ын Ш.Батхүүг цагдан хорьжээ
АТГ-аас өчигдөр "Жаст"-ын Ш.Батхүүг баривчлан, цагдан хорьсон байна. Түүнийг Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал 'Эрдэнэт'-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан, 'Стандарт' банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, 'Эрдэнэт' үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан ба хорих шаардлагатай гэж үзэн цагдан хорьжээ. Мөн...
Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
Сүүлийн үед манай улсад шүлхий өвчин газар авч олон аймаг, сумдад онц байдал зарлаж хөл хорио тогтоогоод байгаа. Тэгвэл хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд шүлхий өвчин гарч онц байдал зарласан байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тус суманд хот хоорондын зам дагуух шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо, цайны газруудыг тодорхойгүй хугацаагаар хаасан байна.
УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар юу хийж байна вэ... /2-р хэсэг/
УИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд тойрогтоо ажиллах нь ажиллаж, золгуут, зугаалга хийх нь хийж байна.
Н.Оюундарь гишүүн өөрийн нэрэмжит шатарчдын аварга шалгаруулаад...
-Эрхэм гишүүн “Улсын аварга малчин” шагнал гардуулаад "Малчин түмний маань ажил үйлс ямагт өөдрөг байж, мал сүрэг нь түм түмээр өсөж, амьдрал ахуй нь дэвжин дээшилж байхын ерөөлийг дэвшүүлье" гэж ерөөгөөд ирсэн гэнэ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Оршихын...
Залуус Эх нялхсын нярайн эргэлтийн хэсгийг ийм сайхан болгожээ
Хэдхэн хоногийн өмнө Эх нялхас буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн нярайн эргэлтийн үүдний хэсэг цахим сүлжээнд цацагдаж олны анхаарлын төвд орсон. Нэгэн сошиал хэрэглэгч будаг нь халцарсан, хуучирч муудсан үүдний өрөөний зургийг оруулснаар олон нийтийн анхаарлыг татсан юм. Харин уг хүлээлгийн өрөөг жүжигчин Г.Ундармаа засаж тохижуулж байгаа гэсэн яриа гарсан. Тэгвэл уг мэдээлэл ташаа бөгөөд "Сайн аав " уран сайханы киногоороо олны танил...
Отгонтэнгэр хайрханд амиа алдсан уулчдын гэгээн дурсгалд зориулж гэрэлт хөшөө босгожээ
Өнгөрсөн оны 10 дугаар сард Отгонтэнгэр хайрханы оргилоос буух замдаа цасан нурангид дарагдаж амиа алдсан 17 уулчны гэгээн дурсгалд зориулж гэрэлт хөшөө босгожээ. Гэрэлт хөшөөг уулчдын босго гэгддэг Асралт хайрхан явах замд босгосон бөгөөд Отгонтэнгэр хайрханыг зорих үе үеийн уулчид хүндэтгэл үзүүлж байхыг хүсч энэхүү хөшөөг босгосон аж.
1000 малчин өрхөд тусламж үзүүлнэ
Монголын улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгээс долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд тусламж үзүүлэх гэж байна. Тодруулбал, цагаан зудтай байгаа Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумыг 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргэхээр бэлтгэжээ. Тусламжинд 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх, 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон...
БСШУСЯ-ны харьяа газруудад АТГ-ын ажлын хэсэг шалгалт хийж эхэллээ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад өнөөдрөөс АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж эхэллээ.
Энэхүү шалгалтаар авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх юм.
Нийслэлийн хэмжээнд 6 ШТС зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 23460 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 3.3...
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох” аяны хүрээнд, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар зөв мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургууль, 16-р сургууль, Чингэлтэй дүүргийн 23-р сургуулиудын ахлах ангийн нийт 240 гаруй сурагчдад зохион байгууллаа.
“Өсвөр үе залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
84%
0kmh
75%
Лха
-20
°
Пүр
-14
°
Баа
-14
°
Бям
-12
°
Ням
-16
°
- Advertisement -










































