-11.9 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 23, 2024

Спорт

Польшийн нээлттэй тэмцээнд манай эмэгтэй бөхчүүд зодоглоно

Польшийн нийслэл Варшавт ирэх сарын 7-9-ний өдрүүдэд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Польшийн нээлттэй тэмцээн болно. Тус тэмцээнд Манай улсаас 48 кг-ын жинд Э.Нарангэрэл, 53 кг-д Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д П.Орхон, 75 кг-д Г.Уртнасан гэсэн зургаан бүсгүй хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар Н.Батсайхан, дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр, шүүгчээр А.Батмөнх нар ажиллах юм байна. Польшийн нээлттэй тэмцээнд манай бүсгүйчүүд 2013 оноос хойш оролцож...

Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 18 байршилд бариад байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгасан. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн 20 талбай барихаас 18 байршилд ажлыг гүйцэтгэж дууслаа.

Дэлхийн аварга П.Орхонд Ланд-200 автомашин гардууллаа

Францын Парис хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 63 кг-ын жинд тэргүүлсэн ОУХМ П.Орхон, түүнийг багш Ц.Цогтбаяр нарын амжилтыг чөлөөт бөхийн спортыг дэмжигч залуус болон “Аваргууд” академиас мялаалаа. Дэлхийн аварга, түүний баг хамт олныг баярлуулсан үйл явдал Спортын төв ордны өмнө боллоо. “Аваргууд” академи, “Бат Сол” ХХК-иас Дэлхийн аварга П.Орхонд Ланд-200 маркийн автомашин бэлэглэж, “Аваргууд академи ОХС” компаниас түүний багш, “Алдар” спорт хорооны...

МҮОНТ-ийн 50 жилийн ойн нэрэмжит барилдаанд Улсын харцага М.Бадарч түрүүлэв

Монгол Улсад телевизийн салбар үүсё хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Хагас зуун жилийн түүхэн ойтой золгож буй тус телевизийнхэн ойгоо тохиолдуулан олон үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь энэхүү хүчит бөхийн барилдаан юм. Хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Ш.Уламбаяр, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодоглов. Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч...

Монголын мистер - 2020 амжилттай боллоо

Монголын бодибилдинг, фитнесийн холбоо үүсэн байгуулсны 30 жилийн ой энэ жил тохиож буй. Тус холбооноос зохион байгуулсан 29 дэх удаагийн “Монголын мистер 2020” УАШТ тэмцээн энэ сарын 24-25-нд “Corporate сonvention сenter"-т болоход 62 байгууллагын 300 тамирчин ур чадвараа сорин өрсөлдөв. Эрэгтэйчүүдээс 65 кг-д Ч.Батбаяр, 60 кг-д Ц.Дөлгөөнтэнгис, эрэгтэй спорт модель +173 см ангилалд Д.Өлзий-Очир, -173 см ангилалд Ц.Нямбаяр түрүүлсэн бол эмэгтэй фитнес ангилалд Б.Хулан,...

"Сарны цом 2017"-д бүжгийн спортын шилдгүүд өрсөлдөнө

Монголын бүжгийн спортын холбоо, бүжгийн спортын “Moon dance” клубээс жил бүр зохион байгуулдаг "Сарны цом 2017” бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн маргааш Буянт-Ухаа цогцолборт болно. “Тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс шалгарсан шилдэг хамтлагууд нэг дор цугларч өрсөлддөг, хамгийн өргөн цар хүрээг хамарсан бүжгийн спортын тэмцээн юм” хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Энэхүү тэмцээн хүүхэд, өсвөр нас, залуучууд, насанд хүрэгчид, байгууллага гэсэн ангиллаар болох юм. Тэмцээн хүүхдийн...

Допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг 2 жилээр хаслаа

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдаж, допинг илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасаг шийтгэл оногдуулахаар шийдвэрлэлээ. Тус хуралдаанаар Допингийн эсрэг дүрэм журам зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох тухай, МҮБХ-ны ээлжит 8-р Их Эеийн бэлтгэл ажлын тухай гэсэн хоёр асуудал хэлэлцжээ. Допингийн эсрэг үндэсний төв 2017 оны 12-р сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авч, БНСУ дахь итгэмжлэгдсэн лаборторид...

Г.Ариунбаатарт цагдаагийн хошууч цол олголоо

“Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин, цагдаагийн ахмад Ганбаатарын Ариунбаатарт Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цол олголоо. Монгол Улсынхаа, монгол цагдаагийн нэрийг өндөрт өргөн, дэлхийд таниулж яваа түүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга болон даргын зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж амжилт хүслээ. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World 2017” буюу “Дэлхийн дуучин-2017” уралдааны дэлхийн шилдэг 20 дуучинд шалгаран, хоёр төрлөөр өрсөлдөж,...

Б.Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил "К2"-д хөл тавьсан анхны Монгол хүн боллоо

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн долоон тивийн ноён оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ уулын оргилд амжилттай авирч гарлаа. Уулын спортын ОУХМ Б.Гангаамаа К2 уулын оргилоос Олон улсын уулчдын холбооны залуучуудын комиссын гишүүн О.Батсайхантай сансрын утсаар шууд холбогдсон байна. Тэрбээр: ”К2 уулын оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөөний 11 цагт амжилттай гарлаа. Одоо би К2-ын...

Пара таеквондогийн ДАШТ-нээс Х.Энхтуяа эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа аварга боллоо

Энэ сарын 19-ний өдрөөс эхэлсэн “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-д эх орноо төлөөлөн явсан тамирчид маань амжилттай оролцжээ. Манай тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан байна. Тодруулбал, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа нар өөрсдийн жиндээ аваргалсан бол, Т.Шинэбаяр хүрэл медаль хүртжээ. Мөн Х.Энхтуяа ДАШТ-ий шилдгээр шалгарч "ШИЛДЭГ ТАМИРЧИН ЦОМ" шагнал хүртсэн байна. Паралимпийн наадмын хөтөлбөрт багтсан “Лондон-2017” пара таеквондогийн ДАШТ-ээс таеквондоч Г.Болор-Эрдэнэ гурав дахь алтан медалиа...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
92%
1kmh
0%
Пүр
7 °
Баа
5 °
Бям
3 °
Ням
5 °
Дав
4 °
- Advertisement -

Шинэ мэдээ