-24.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 15, 2025

Спорт

Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, Олимпын аварга, алдарт тамирчин Рю Син Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга мөн байлцсан юм. Уулзалтын үеэр талууд 2023 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах Зүүн Азийн залуучуудын II спортын наадмын талаар санал солилцлоо.

Э.Цэндбаатар ялалт байгуулж, Төв Азийн аваргын бүсний эзэн боллоо

Төв Азийн аваргын бүсийн төлөөх "Night of Champions Ulaanbaatar-2025" тэмцээн Улаанбаатар хотын “Аса арена”-д болж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгууллаа. Тэрбээр Мексик улсын тамирчин Педро Родригестой тулалдсан бөгөөд зургаадугаар үед хүнд цохилтоор буулган авсан юм. Түүний хувьд ялалтынхаа дараа ярилцлага өгөхдөө, “Гарын урд хэсэг бяцарсан ч гэсэн би заавал дийлэх ёстой гэж бодсон. Монголчуудаа уйдаамгүй тулаан үзүүлж, аваргын бүсээ хамгаалсандаа баяртай...

Монгол Улсын ой тогтоолтын шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аварга боллоо

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээн БНХАУ-д болох байсан хэдий ч хорио цээрийн улмаас онлайн хэлбэрээр өнгөрсөн оны 12 сарын 16-18-нд болж Дэлхийн Ой тогтоолтын Спортын Холбооноос тэмцээний нэгдсэн дүнг энэ сарын 21-нд албан ёсоор зарлаж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд 24 улсын шилдэг 400 гаруй тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр бага насны ангилалд 4813 оноогоор...

Нэгдүгээр сард таван барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сард таван барилдаан зохион байгуулах хуваарь гаргажээ. Үүнээс гурав нь улс, аймгийн цолтнуудын барилдаан байх юм. Нэгдүгээр сарын 6-нд сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай. Харин 7-нд буюу маргааш нь Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Ц.Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой...

Дэлхийн оюутны спортын өвлийн наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөж байна

Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам энэ сарын 13-23-нд болж байна. Энэ удаагийн наадамд 57 орны 2000 орчим тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас спортын 5 төрөлд дөрвөн дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин хурд хүчээ сорьж байна. Тус наадмын шорт трейкийн төрөлд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ,...

Д.Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болжээ

Олон улсын шатрын холбооны мастер Д. Мөнхзул Ази тивийн шилдэг өсвөрийн рапид тамирчин номинацын эзэн болсон тухай Монголын шатрын холбооноос мэдээлжээ. Д.Мөнхзул нь 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо авч байв. Мөн Румын улсын Мамаиа хотод өнгөрсөн онд...

Хүндийн өргөлтийн ДАШТ-д 4 эмэгтэй тамирчин хүчээ сорино

Колумбын Богота хотноо хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 12 дугаар сарын 4-6-нд болно. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаад байгаа юм. Дашрамд дуулгахад, Бахрейн улсад болсон 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар...

Монголын 3 шатарчин сонирхогчдын “Дэлхийн аварга” боллоо

Шатар сонирхогчдын ДАШТ-д өрсөлдсөн Монголын баг тамирчдаас дэлхийн 3 аварга цолтон төрж Монголынхоо шатрын түүхэнд нэгэн шинэ алтан хуудас нэмлээ. Мальта улсын Мелльеха хотноо 2022 оны 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд "Шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өчигдөр дүнгээ гарган, шагналаа гардууллаа . Энэ жилийн ДАШТ-ээс Монголын баг тамирчдаас W 1700...

Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ

"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ. Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн...

Бөхийн өргөөнд энэ сард болох чөлөөт болон үндэсний бөхийн барилдаан

Монгол Улсын гавьяат тамирчин, 1993 оны дэлхийн шилдэг техниктэй бөхийн шагналт Ц.Цогтбаярын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээн 11 дүгээр сарын 11, 12-нд болно. Түүнчлэн Нийтийн Монгол шандастан болон өсвөр бөхийн ээлжит барилдаан 11 дүгээр сарын 12-нд 15.00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/, Аймаг, цэргийн начин цолтнуудын үндэсний бөхийн барилдаан 11 дүгээр сарын 13-нд 12.00 цагаас /бөхийн тоо хязгааргүй/,
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-24.9 ° C
-24.9 °
-24.9 °
70%
0kmh
40%
Мяг
-11 °
Лха
-7 °
Пүр
-8 °
Баа
-19 °
Бям
-23 °
- Advertisement -

Шинэ мэдээ