П.Орхон алтан медаль хүртлээ
Чөлөөт бөхийн Испанийн Гранпри тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болж өндөрлөлөө. Мадридын дэвжээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор манай улсаас хоёр бүсгүй зодоглосноос 63 кг-ын жинд “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Шведийн Йоханссон, АНУ-ын Алексис Портер, Маллори Велт, Болгарын Тайбе Юсейн нарыг ялж ээлжит нэгэн алтан медалиа зүүв. Тэрбээр 2017 он гарснаас хойш тав...
Д.Сумъяа Рафаэл Силваг ялж Абу Дабид түрүүллээ
Жүдо бөхийн Их дуулга “Абу Даби-2017” тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д аваргын төлөөх барилдаанд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа, Бразилийн жүдоч, олимпийн аварга Рафаэл Силватай хүч үзэж ялснаар алтан медалийн эзэн боллоо.
“Рио-2016” оны олимпийн наадмаас хойш Монголын төдийгүй дэлхийн жүдо бөх сонирхогчдын хүсэн хүлээсэн Доржсүрэнгийн Сумъяа, Рафаэл Силва нарын барилдаан Абу Дабигийн татамид явагдаж манай шилдэг жүдоч даагаа нэхэн Абу Дабигийн Их дуулга...
Дуучин Г.Ариунбаатар, балетчин О.Анужин нарт мөнгөн шагнал олголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ.
Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм.
Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас...
Говь-Алтай аймгийн бөхчүүд цахилгаан бороохой барин хүч хэрэглэхийг завджээ
Монгол бөхийн өргөөнд бөхчүүд болон МҮБХ-ны удирдлагуудын хооронд үйл ойлголцол үүсч, маргаан дэгджээ. Тэгвэл энэ талаар бөх сонирхогч дэмжигч Д.Гантулга, МҮБХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
МҮБХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Ариунболд Улсын дээд шүүхийн 2013 оны 403 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилготойгоор Баянзүрх дүүргийн Засаг даргаас жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авч, өчигдөр 18:00 цагийн үед Р.Нямдорж даргатай ажлаа хүлээлцэхээр Монгол бөхийн өргөөнд очсон...
Л.Энхрийлэн Дэлхийн залуучуудын аваргаас мөнгөн медаль хүртлээ
Хорват Улсын Загреб хотноо болж байгаа жүдо бөхийн 2017 оны Дэлхийн залуучуудын АШТ тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ.
Энэ өдөр манай дөрвөн бөх барилдсан байна. Тэрбээр Колумб, Унгар, Австрийн бөхчүүдийг дараалан ялж хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарсан.
Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Карчаева Аидаг цэвэр, хагас шигшээд Хорватын Тихее Тополовецийг нэмэлт цагт торгуулиар ялжээ. Дэлхийн залуучуудын аваргын төлөө...
Даамын спортоор анх удаа дэлхийд эхний аравт орлоо
Энэ сарын 1-ээс 15-ны хооронд Эстони улсын нийслэл Таллинн хотод даамын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 тамирчин тойргийн системээр хоорондоо тоглосон байна.
Уг тэмцээнд эх орноо төлөөлж Азийн хошой аварга, олон улсын их мастер Мөнхбаатарын Нямжаргал оролцсон. Тэрбээр 15 тоглохдоо 3 хожил, 10 тэнцээ 2 хожигдолтой нийт 16 оноотой тэмцээнээс дуусгасан байна. Улмаар М.Нямжаргал маань 10-р байранд шалгарсан байна.
Дэлхийн...
“Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэнэ
Монгол орон даяар долдугаар 1-нд буюу ирэх бямба гарагт “Тамирчдын өдөр” хэмээх тамирчдын баярыг найм дахь жилдээ тэмдэглэх гэж байгаа Биеийн тамир спортын газраас мэдээллээ.
Дэлхий, олимпийн дэвжээнд болон тив, олон улсын төдийгүй улс, аймаг, дүүрэг, сумын спортын талбарт хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй байж амжилт гаргасан үе, үеийн баг, тамирчид жилдээ ганц тохиодог энэ өдрийг энгэр дүүрэн медалиа зүүн жагсаж тамирчдын баяраа өргөн...
Ч.Санжаадамба: Энэ жилдээ өөр наадамд зодоглохгүй
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба "Зууны мэдээ" сонинд байр сууриа илэрхийлжээ. Тэрээр ярилцлагадаа энэ онд ямар ч барилдаанд зодоглохгүй гэдгээ мэдэгджээ.
Аварга, төрсөн нутаг болох Тамирын хөндий, Тайхар чулууныхаа бэлээр амарч, сэтгэл санаагаа цэгцэлж яваа аж. Ч.Санжаадамба өнөө жилийн наадамд тавын даваанд өвдөг шороодсон ч хөлийн цэцүүдийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайн үед аварга энэ талаар "Би эхэндээ хайн боллоо гэж бодсон. Бөхийн цэцийн зүгээс...
Г.Мэнд-Амар шагналын мөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулна
“Яг түүн шиг-2” шоуны хагас шигшээ тоглолт өчигдөр болж ес дэх дугаарын ялагч тодорчээ. Тус дугаарын ялагчаар “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар “Rammstein” хамтлагийн “Du Hast” дууг дуулж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авснаар таван сая төгрөгийн эзэн болжээ.
Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа амлажээ. Тэрбээр "Нэг сая төгрөгөөр нь эх үрсийн баярыг тохиолдуулан Нялхсын сувилалд памперс авч бэлэглэнэ, мөн нэг сая төгрөгөөрөө Ахмадын...
Гавьяат тамирчин Б.Сэр-Од олимпын наадамд оролцох эрх авлаа
Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од Токиогийн марафонд 2.09.26 амжилттай гүйж, 5 дахь удаагаа олимпын наадамд оролцох эрхээ авлаа.
Японы Lake Biwa Mainichi 76 дахь удаагийн марафонд 400 гүйгч уралдаж, Б.Сэр-Од 33 дугаар байрт орсон байна.
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-21.9
°
C
-21.9
°
-21.9
°
77%
1kmh
9%
Лха
-7
°
Пүр
-7
°
Баа
-19
°
Бям
-23
°
Ням
-15
°
- Advertisement -









































