“Яг түүн шиг-2” шоуны хагас шигшээ тоглолт өчигдөр болж ес дэх дугаарын ялагч тодорчээ. Тус дугаарын ялагчаар “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар “Rammstein” хамтлагийн “Du Hast” дууг дуулж, шүүгчдээс хамгийн өндөр оноог авснаар таван сая төгрөгийн эзэн болжээ.
Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа амлажээ. Тэрбээр "Нэг сая төгрөгөөр нь эх үрсийн баярыг тохиолдуулан Нялхсын сувилалд памперс авч бэлэглэнэ, мөн нэг сая төгрөгөөрөө Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг болгон сүү, чихэр авч очно. Мөн нэг сая төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулна. Чухам юунд зарцуулахаа цахим хуудсаараа дамжуулан дуулгана" гэв.