"Улаанбаатар 2023" Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтнууд шалгарлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Анх удаагаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэгвэл наадмын сайн дурынхны “Come together” нэгдсэн арга хэмжээ өчигдөр боллоо.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг өндөр зохион байгуулалттай, оролцогч бүрийн сэтгэлд...
Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын тусгай олимпын зуны их наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Oлон улсын тусгай олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Шон Митчил Фергуссон, тус хорооны ТУЗ-ийн гишүүн Луйс Бэнгино Алфредо Галлегос Чирибога, бүсийн ерөнхийлөгч Фрийда М.Фунг, зүүн бүсийн хөгжлийн дэд ерөнхийлөгч Чау Ийжү Дэйсси нарын төлөөлөгчид оролцлоо.
“Улаанбаатар марафон”-ы бүртгэл үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургаадугаар сарын 3-нд нийслэл хотноо найм дахь удаагаа зохион байгуулах гэж буй. Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар тавдугаар сарын 30-ныг дуустал бүртгэх юм.
Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1500 метрт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бол 5000 метрт 12-17...
ОУХМ Б.Чинзориг “Ташкент-2023” боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Узбекистан улсад болж өндөрлөж буй "Ташкент-2023" эрэгтэйчүүдийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 63.5 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг өнөөдөр мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр аваргын алтан медалийн төлөө Узбекистаны боксчин Руслан Абдуллаевтай тулалдаж шүүгчийн саналаар ялагдлаа. ОУХМ Б.Чинзориг нь ДАШТ-ээс 6 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байгаа боксчин болж байна. Түүний мөнгөн медалийг 100 мянган ам.долларын шагнал дагалдаж байгаа юм.
“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
Энэ жил тус тэмцээнийг өдөрлөг хэлбэрээр НЗДТГ, Нийслэлийн биеийн тамир, спортын газар, “Хай пэймэнт солюшнс” ХХК /Hipay/, Монголын хөнгөн...
Ё.Басхүү ДАШТ-ий хос хүрэл медальтан болов
Дохагийн ДАШТ-ий дэвжээ манайханд хатуухан байсныг хэлэх хэрэгтэй. Учир нь ДАШТ эхэлсэн анхны өдрөөс татами дээр гарсан жүдочид дараалан ялагдаж, үзэгчдийн суудалд шилжсээр байсан нь спорт сонирхогчдыг гонсойлгож орхисон.
Харин "Доха-2023" жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Ё. Басхүү хүрэл медалиар энгэрээ...
Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ
Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны...
Э.Цэндбаатар АНУ-ын мэргэжлийн боксын хоёр дахь тулаандаа Мексикийн тамирчныг яллаа
Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөө өглөө АНУ-ын Нью-Йорк хотын "Sony Hall"-д Мексикийн 32 настай боксчин Эди Валенсиа Меркадотой WBC, NABF Junior Super Featherweight жингийн аваргын бүсний төлөө тулалдав.
11 кг хасч жиндээ орсон "Чингис хаан" хочит Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 59 кг-ын жинд хашир туршлагатай мексик өрсөлдөгчтэйгээ 8 үе тулалдаж,...
Эмэгтэй волейболчид анхны хожлоо авлаа
Волейболын эмэгтэйчүүдийн клубүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнамын Вин-Вук хотод болж байгаа.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ буюу "Хөвсгөл Эрчим" клуб "В" хэсгийн эхний хоёр тоглолтдоо БНХАУ-ын "Лиаонинг Донгхуа", Казахстаны "Алтай" клубт 0:3-аар тус тус хожигдсон юм.
Харин өчигдөр Монголын шигшээ баг гурав дахь тоглолтоо Хонконгийн "Хип Хинг" клубтэй хийж 3:1-ээр буулган авчээ.
Манай баг...
Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчныг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.26) “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзулыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Грек Улсад зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Монголын баг хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багаараа гуравдугаар...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
8.1
°
C
8.1
°
8.1
°
53%
1kmh
0%
Дав
10
°
Мяг
6
°
Лха
7
°
Пүр
10
°
Баа
10
°
- Advertisement -
