-2.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 11 сар 28, 2024

Нийгэм

Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

 ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газраас Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.  Арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү,  ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцсон юм.

Сувилагчдын нийгмийн асуудал, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч танаараа бахархъя-2024” арга хэмжээ UG Arena-д эхэллээ. Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого – Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ. Мөн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл”, “Нийгмийн эрүүл...

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд буй. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд ажиллалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий...

Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ

Нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалт тогтоосон товын дагуу өнөөдөр 09:00 цагт эхэллээ.  Шалгалтад нийт 155 албан хаагч,  иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан 114 албан...

Ерөнхийлөгч “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Жил бүрийн тав, 10 дугаар сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хаврын мод тарих өдрийн нээлтэд оролцож, Дамбадаржаа дахь “Нөхөрлөлийн ой” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй хүүхэд, залуусын хамт мод тарилаа. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн найм орчим хувь нь ой. Цаашид нийт нутгийн...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын...

Ашиглалтаас гарсан хар тугалганы батарейг дахин боловсруулдаг боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эх орондоо хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэр байгуулсан -д ажиллалаа.  Тус компани ХБНГУ, БНЭУ, Италийн өндөр технологи бүхий, хар тугалганы батарейг дахин боловсруулах үйлдвэрээ нэг сарын өмнө ашиглалтад оруулсан байна. Үйлдвэр жилд 800 мянган ширхэг буюу 12 мянган тн батарей дахин боловсруулах хүчин чадалтай, энэ нь ойрын 10 жилд ч ашиглалтаас гарах бүх батерейг...

“Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг хуваарийн дагуу Баянзүрх дүүрэг зохион байгууллаа

Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААН, 9 их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний 3 байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний 6 байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан 8 байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллагуудын 19,870 иргэн цэвэрлэгээнд оролцлоо. Нийтийн эзэмшлийн 2,680,000 м.кв талбайг цэвэрлэж,  480...

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус...

Тусгай зориулалтын экскаватораар “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нурааж байна

Сэлгэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн дөрвөн давхар объект, агуулах, цахилгаан эрчим хүчний гурван дэд станцыг өнгөрсөн гуравдугаар сард буулгаж дууссан. Тэгвэл өнөөдөр тус дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг ХБНГУ-д үйлдвэрлэсэн "Liebherr" брэндийн барилга нураалтын тусгай зориулалтын R940 экскаватороор буулгаж байна. Уг экскаваторыг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан бөгөөд долоон давхарт буюу 23 метрийн өндөрт...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-2.9 ° C
-2.9 °
-2.9 °
80%
6kmh
40%
Баа
-2 °
Бям
-4 °
Ням
-16 °
Дав
-12 °
Мяг
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ