-17.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 16, 2025

Нийгэм

Гэр хорооллын 200 өрх төвийн дулаанд холбогдлоо

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж өнөөдөр нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо. УИХ-ын дарга...

Байгаль орчны мэргэжлээр суралцдаг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

МУИС, ХААИС, ШУТИС, МУБИС-д байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшиж буй 3.2-оос дээш голчтой III дамжааны 20 оюутанд тус бүр нэг сая төгрөгийн батламж гардууллаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ “Та бүхний суралцаж байгаа мэргэжил бол ирээдүй хойч үедээ байгаль орчны боловсрол олгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зөв дадлыг төлөвшүүлэх ач холбогдолтой. Та бүхнийг олон улсын хурал, зөвлөгөөнд хамруулах ажлыг цаашид яамнаас зохион байгуулна. Сүүлийн үед олон нийт мэргэжлийн...

Онцгой комиссынхон сансрын холбооны утсыг ашиглана

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Онцгой комиссын шийдвэрээр сансрын холбооны “iridium-9575” маркийн иридиум утас шийдвэрлэн өглөө. Тус сансрын холбооны утсыг ашиглан Монгол орны болон дэлхийн хаанаас ч холбоо барих бүрэн боломжтой юм. Ингэснээр гамшгаас хамгаалах албадын холбооны бэлтгэл, бэлэн байдал хангагдаж, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм байна.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад хоёр жилийн хорих ял оноолоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал 14.30 цагаас эхэлж, 22.30 цаг хүртэл үргэлжилж, шүүх шийдвэрээ гаргажээ. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноов. Шүүх хуралдаанд шүүгчээр С.Базарханд, хохирогч Ч.Н, Э.А нар ѳмгѳѳлѳгч Б.Мэргэн нарын хамтаар...

Өнөөдөр үлгэрч ээж аавуудын өдөр

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас залуу гэр бүлүүдийг зохистой цахим хэрэглээтэй болгох, хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэр бүлийн эерэг орчин бүрдүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, төлөвшүүлэх, ардын урлаг, ёс заншил, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах зорилгоор 894.496 өрхүүдэд үдэш бүр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөхийг уриалж, 2019 оны 11 сарын 11-ний энэ өдрийг “ҮЛГЭРЧ ЭЭЖ, ААВУУДЫН ӨДӨР” болгох уриалга...

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 10 жилийн ойд зориулсан лого бүтээх уралдаан зарлалаа

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЛОГО БҮТЭЭХ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ 2019 оны 11 дүгээр сарын 8                                                              Улаанбаатар хот Зорилго:  Монгол Улсын хамгийн олон буюу 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэнтэй, 7.4 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Тавантолгойн ордод...

11-р сарын 11-ний өдрийг “Үлгэрч аав, ээжүүдийн өдөр” болгох уриалга гаргалаа

11-р сарын 11-ний өдрийг “Үлгэрч аав, ээжүүдийн өдөр” болгох уриалга гаргалаа Залуу гэр бүлүүд хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх, хүүхдүүддээ цаг гаргах, гэр бүлийн таатай орчинг бүрдүүлэх ажлуудыг дэмжиж, төрийн бодлого, хөтөлбөрт залуучуудын санал, санаачилгыг залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийсэн залуучуудын чуулган, уулзалт, хэлэлцүүлэг, нийт 330 залуучуудын салбар зөвлөлөөс олон чухал санаачилга гаргасан бөгөөд тусгахыг хүссэн байна. Тиймээс Засгийн...

Нийслэлийн биеийн тамирын багш нар “Хүмүүжлийн эерэг арга” сургалтад хамрагдлаа

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг тохиолдуулан, нийслэлийн Нийслэлийн ЕБС-иудын 500 биеийн тамирын багш нар “Хүмүүжлийн эерэг арга” сургалтад хамрагдлаа. Биеийн тамирын хичээл бол бусад төрлийн хичээлийг бодвол дасгал сургуулилтын зориулалт бүхий тоног төхөөрөмж суурилуулсан спорт зааланд, олон хүүхдэд нэгэн зэрэг хөдөлгөөнт хэлбэрээр зохион байгуулагддаг онцлогтой, мөн спортын уралдаан тэмцээнд бэлтгэх, оролцох үеийн хүүхдийн аюулгүй байдал, хамгааллын асуудлыг онцгой анхаарах шаардлагатай өвөрмөц учир багш нарт хүүхэд...

Хүүхэд хамгаалагчдыг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа

Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар хамтран “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн хүрээнд Хүүхэд хамгаалагчдыг чадваржуулах 2 дахь удаагийн сургалтыг 2019 оны 11 сарын 01 өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. Сургалтад хороодод ажиллаж байгаа 133 Хүүхэд хамгаалагч, хариуцан ажиллаж байгаа цагдаагийн болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд нийт 174 хүн оролцлоо. Сургалтаар...

"Бүхий олон" холбоог байгуулах талаар санал солилцлоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиун нь Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой 2020 онд тохиох гэж байгаатай холбогдуулан ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхдийн байгууллагын ахмад үе, эрдэмтэн судлаачидтай уулзаж санал бодлыг нь сонслоо. Уулзалтаар ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг томилох, хүүхдийн байгууллагын 3 үеийн төлөөллөөс бүрдсэн "Бүхий олон" холбоог байгуулах мөн хийж...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
78%
2kmh
40%
Лха
-8 °
Пүр
-7 °
Баа
-19 °
Бям
-21 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ