Нарангаас Орбит хүртэлх замын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангаас Орбит хүртэлх 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.
Авто замын урт нь 1,3км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм.
Гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд 2017 оны зургадугаар сарын 27-оос 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр 1 407 971 748 төгрөгийн гэрээ...
УДЭТ-ынхан ирэх сард түүхэн жүжгүүдээ тоглоно
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа ирэх сард түүхэн жүжгүүдээ тоглоно. Үндэсний түүхэн жүжгийн өдрүүдийг аравдугаар сарын 6-нд Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" эмгэнэлт жүжгээр нээхээр товложээ. Үүний дараа "Тэнгэрийн хүү", "Тамгагүй төр", "Саран хөхөө", "Тэмүүжин" жүжгийг тоглох аж.
Тарвага агнахыг гурван жилийн хугацаатай хориглолоо
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнахыг 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хориглолоо.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг зах зээлийн тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш тарваганы нөөц эрс хомстож, 15 сая орчим толгой байсан монгол тарвага 2001 оны судалгаагаар таван сая болтлоо цөөрсөн гэх харамсалтай тоо баримт гарч байжээ.
Улмаар 2005, 2006, 2014 онуудад Байгаль орчны...
Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын засварын ажил ирэх долоо хоногт дуусна
Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын насжилтын хугацаа дууссан бөгөөд эвдрэл гэмтэл ихээр үүсэж иргэд зорчигчдыг бухимдуулах болсон.
Уг замын засвар арчлалтыг хариуцдаг “Дархан АЗЗА” ТӨХК нь Дархан Улаанбаатар чиглэлийн авто замын эвдрэлийг цаг тухай бүрд нь засварлаж ирсэн бөгөөд энэ сарын 21-ээс эхлэн 187км-188км-т ээлжит засварын ажлыг эхлүүлжээ.
Засварын ажлын явцтай Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат танилцаж энэ сарын 27-ны өдар гэхэд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын...
Нийтийн тээврийн автобусанд хорт утаа шүүгч суурилуулна
-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ЯЛГАРЧ БУЙ ХОРТ УТААГ 80 ХУВЬ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ-
Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан Японы техник технологийг хувийн салбарт нэвтрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Комотек корпораци нартай хамтран ажиллах Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
PM буюу агаар...
Ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэхийг анхааруулав
Ихэнх нутгаар энэ сарын 25-нд хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг Ус цаг уур, орчны хүрээлэнгээс малчид, тариаланчид, хадланчдад онцгойлон анхаарууллаа.
Энэ сарын 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 24-25-нд ихэнх нутгаар,...
Захын хорооллууд төвлөрсөн ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНД бүрэн холбогдож эхэллээ
СХД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянгол амны “Дулааны шугам”-ын нээлтийн үйл ажиллагаа “Буман-Өлзий” хороололд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Нийслэлийн Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т. Гантөмөр, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад албаны хүмүүс, захиалагч, ашиглагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр Барилга,...
“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ
Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, үндэсний үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 12 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт өнөөдөр/2017.09.21/ Мишээл экспо төвд боллоо. Нэгдсэн арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Аднан Куэрэши болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Үйл...
Монгол Улс, Беларусь улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын IV хуралдаан боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Монгол Улс, Бүгд найрамдах Беларусь улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 4 дүгээр хуралдаанд оролцлоо. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк болон бусад албаны төлөөлөл оролцож хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн, худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө...
Нийлэг хальсан хүлэмжийг 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ
"Атрын III аян"-ыг үргэлжлүүлэх, "Жимс, жимсгэнэ" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүнсний ногоо, жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нийлэг хальсан хүлэмжийг хүнсний ногоо, жимс, жимсгэний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж нэгжид 30 хувийн урьдчилгаатай, 4 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгож эхэллээ. Тодруулбал, улсын төсвийн 1.83 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 120 м2 талбайтай 520 иж бүрдэл, 32 м2 талбайтай 200 иж бүрдэл, нийт...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-4.9
°
C
-4.9
°
-4.9
°
68%
4kmh
40%
Баа
-3
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-13
°
- Advertisement -