НҮБ-ийн ХХААБ-аас 60 сая төгрөгийн хадлангийн техник тоног төхөөрөмж өгөв
ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвд НҮБ-ын ХХААБ-аас өнөөдөр /2017.08.06/ 60 сая төгрөгийн хадлангийн техник, тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. “Ган, зуд хавсарсан хүндрэлд яаралтай тусламж үзүүлэх, даван туулах чадавхийг бэхжүүлэх” техник, хамтын ажиллагааны ТСР/МОН/3602 төслийн дэмжлэгтэйгээр нийлүүлэгдэж буй техник, тоног төхөөрөмжийг гардуулах үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн Үйлдвэр технологийн албаны дарга Я.Оюунбилэг, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг...
"Үндэсний стартап фанд" ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ
БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа, "Үндэсний стартап фанд" ХХК-ийн захирал Э.Базаррагчаа нар өнөөдөр /2017.08.16/ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улсын “Үндэсний инновацийн тогтолцоо”-г хөгжүүлэх ажлын хүрээнд гарааны компаниудын инновацийн төслийг үнэлэх, сайжруулах чиглэлээр хамтарсан сургалт, зөвлөгөө өгөх, дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, гарааны компанийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор хамтран...
Энэ хичээлийн жилд ОХУ-д 450 иргэн тэтгэлгээр суралцана
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ОХУ-с Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр /2017.08.15/ хүлээн авч уулзлаа. И.К.Азизов уулзалтын эхэнд "Бидний хамтын ажиллагааны томоохон чиглэл бол боловсролын салбар юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол иргэдийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. 2017-2018 оны хичээлийн жилд ОХУ-д 450 монгол иргэн тэтгэлгээр суралцана. Бид энэ тоог 500 хүртэл...
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Турк улсын Гааль, худалдааны дэд сайдыг хүлээн авч уулзав
ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Турк улсын Гааль, худалдааны дэд сайд Фатих Чифчи, Элчин сайд Ахмет Язал, Гааль худалдааны яамны Европын Холбоо болон Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Хасан Косэоглу тэргүүтэй хүмүүсийг хүлээн авч/2017.08.14/ уулзлаа. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле хоёр орны хамтын ажиллагааны талаар, яамны бодлого, авч хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэрээр “ Монгол Улсын Засгийн газар...
Утаа бууруулах бүтээгдэхүүнийг танилцуулна
Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий зуух үйлдвэрлэгч байгууллагын зуух, гэр болон байшингийн дулаалга, сайжруулсан түлшний үйлдвэрлэл, агаар цэвэршүүлэгч зэрэг 300 гаруй бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн худалдаа болно. “Утааны эсрэг хамтдаа” үзэсгэлэн худалдааг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 17-20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Уг үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хэмжээнд ‘’Агаар орчны бохирдлыг бууруулах тусгай төлөвлөгөө’’-ний хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэрэгслийг иргэдэд...
Г.Чулуунбаатар: Үр дүнд суурилсан үнэлгээний стандарттай болох чиглэлээр дорвитой шинэчлэл хийхийг зорьж байна
-Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ, нэр томьёо, үг үсгээр хөөцөлдсөн өөрчлөлт ч хэрэггүй-
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.14/ боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо. “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд дараах хоёр үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Тодруулбал, наймдугаар сарын 14-16-ны...
Олон улсын эрдэмтэд тогтвортой хөгжлийн асуудлаар чуулж байна
“Хөрш орнуудын тогтвортой хөгжил, үйл явц: соёл, нийгэм, боловсрол” сэдэвт 13 дахь удаагийн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2017.08.14/ ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд эхэллээ. Хурлыг нээж БСШУС-ын сайд, академич Г.Чулуунбаатар үг хэлсэн юм. Үүний дараа ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хуралд оролцогчдод амжилт хүсч, мэндчилгээ дэвшүүлснийг уламжлав.
Хөрш гурван улсын анхны эрдэм шинжилгээний бага хурал 2004 онд “Хөгжиж буй орнууд дахь нийгмийн трансформаци”...
ХХААХҮ-ийн салбарын мэргэжилтнүүд гоц халдварт өвчний үед хэрхэн ажиллах сургалтад хамрагдав
Зүүн бүсийн ХХААГ, Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт зөвлөгөөнд Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгийн 200 гаруй мэргэжилтнүүд оролцов. Сургалтын үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, ХШҮДАГ-ын дарга Д.Совд, Хуулийн хэлтсийн дарга Б.Батцэцэг болон бусад албаны төлөөлөл оролцож, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр,...
Зүүн бүсийн ХХААХҮ-ийн салбарын анхан дунд шатны мэргэжилтнүүдэд зориулсан сургалт эхэллээ
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгийн санаачлагаар салбарын бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮ-ийн салбарт ажиллаж буй анхан дунд шатны мэргэжилтнүүдэд хүргэх,ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор 21 аймгийг бүсчлэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Зүүн бүсийн аймгуудын ХХААГ, сумдын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, зөвлөгөөн Хэнтий аймгийн Баян-Адрага суманд /2017.08.11/ эхэллээ. Сургалт, зөвлөгөөнд ХХААХҮ-ийн Дэд сайд...
"Иргэн төсөл" нийслэлийн 70 сургуульд хэрэгжинэ
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар "Манлайлагчид Ардчилалд хувь нэмрээ оруулна" буюу "Lead Mongolia" хөтөлбөрийн захирал Адам Лэклэйр тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Тус хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр "World learning", "Иргэний боловсролын төв", АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа аж. "Lead Mongolia" хөтөлбөрийн III бүрэлдэхүүн хэсгийг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрийн III бүрэлдэхүүний зорилго нь монголд...
Цаг агаар
Ulaanbaatar
snow
-7.9
°
C
-7.9
°
-7.9
°
79%
9kmh
100%
Пүр
-3
°
Баа
-2
°
Бям
-6
°
Ням
-12
°
Дав
-10
°
- Advertisement -