Газрыг зөвхөн газрын биржээр дамжуулан авч болно
Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан хотын дарга С.Батболд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулсан билээ. Иргэдээр хэлэлцүүлэн саналыг авч тусгасан...
Арьс ширний байрыг шинэчлэн барих орон сууцны шав тавилаа
Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Нийслэлийн удирдлагуудын зүгээс асуудлыг шийдвэрлэж, иргэдээ аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгыг өмнөө тавьсан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг дахин төлөвлөж, шинэ орон сууц барих ажил үргэлжилсээр байна.
Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар...
Буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ...
Гурван хүүхдэд зүрхний хагалгаа амжилттай хийлээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь БНСУ-ын Рафаэл сантай 3 дахь жилдээ хамтран орчин үеийн дэвшилтэд анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Рафаэл сан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар БНСУ-ын “Сөүлийн их сургуулийн эмнэлэг”-ийн хүүхдийн зүрхний мэс заслын 14 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж ажиллаж байна.
Энэхүү мэс заслын багийг Хүүхдийн зүрхний мэс засалч, АУ-ны Доктор, профессор Ким Үнхан ахлан ирсэн...
Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэв
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанад Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтын төлбөрийг 2017-2018 оны хичээлийн жилд нэмэгдүүлэхгүй байх талаар зохион байгуулж буй арга хэмжээний үр дүнгийн талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Тус хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцээд Төрийн өмчийн их, дээд сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Энэ хичээлийн жилийн тайлангаас үзэхэд төрийн өмчийн их дээд сургууль коллежийн бакалаврын сургалтын...
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил эхэллээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна.
Шинэчлэлийн хүрээнд тус замыг дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барихаар төлөвлөж байгаа юм. Мөн 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийгдэнэ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн нь ачаа,...
Усанд автсан айлуудад шуурхай арга хэмжээ авч ажиллав
Их хэмжээний үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 7, 8 дугаар хороонд байрлах зарим өрх айлууд усанд автах эрсдэлд бий болсон тул тус дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албаны хүмүүсийн хамт шуурхай арга хэмжээ авч ажиллаа.
Цаашид нөхцөл байдлыг хүндрэхээс нь өмнө урьдчилан арга хэмжээ авч, үерт автуулахгүйн тулд замын ус зайлуулах суваг шуудууг гаргах тал дээр анхаарч, хуримтлагдсан усыг гадагшуулах арга хэмжээг авахад...
Налайхын замыг өргөсгөж, 4 эгнээ болголоо
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нэг томоохон ажил болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны 1.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эрчимтэй хийгдэж байна.
Тавдугаар сарын 10-нд эхэлсэн Даваажав, Дамдины гудамжны авто замын ажил дуусч, замын цагаан шугам татан зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.
Одоо Найрамдлын...
Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажил эхэлнэ
Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тус ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хийж гүйцэтгэхээр болж, 1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1.5м өргөн явган хүний замтай,...
В, С вирүс илрүүлэг шинжилгээнд 7200 хүн хамрагджээ
Нийслэлийн эрүүл мэндийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод оршин суудаг 40-65 насны 334360 иргэнийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа билээ.
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 142 өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгуулж буй тус илрүүлэг шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өнгөрөгч долоо хоногийн байдлаар буюу энэ сарын 15, 16-нд нийслэлийн хэмжээнд 7262 хүн тус шинжилгээнд хамрагджээ.
Мөн “Элэг...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-25.9
°
C
-25.9
°
-25.9
°
76%
2kmh
0%
Мяг
-13
°
Лха
-8
°
Пүр
-7
°
Баа
-4
°
Бям
-7
°
- Advertisement -