-11.9 C
Ulaanbaatar
Бямба, 10 сар 19, 2024

Нийгэм

Экспортыг дэмжих төслийн энэ оны 2 дах цонх нээгдэж, материал авч эхэллээ

Монгол Улсын хэмжээнд 2020 онд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийснээс 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ. Үлдсэн тавхан хувь нь л уул уурхайн бус экспорт байна. Иймд уул уурхайн бус салбарын нэгжүүдийн экспортыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэн төрөлжүүлэх, цар тахлын  үр нөлөөг бууруулахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой  “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлжээ. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн 20 сая ам.долларын...

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор: Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Санжийн Дамдинсүрэн;Монгол Улсын...

Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг өнөөдөр томиллоо. А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн. Түүний ажлын туршлагаас дурдвал: 2008...

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид эхний судалгаагаа Хотын даргад танилцууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй боллоо. Нийслэлийн Бодлогын судалгаа...

Авлигын эсрэг менежментийн тогтолцооны 2 дугаар шатны аудит хийлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд “Монсертф” ХХК-ийн аудитын баг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Улаанбаатар хот дахь төв оффис болон Өмнөговь аймаг дахь Салбар уурхай дээр ажиллаж стандартын анхдагч баталгаажуулалтын 2 дугаар шатны аудитыг амжилттай хийлээ. Үүний дагуу аудитын үнэлгээний...

"Үндэсний үлгэр" номыг Үндэсний номын санд хүлээлгэн өгөв

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Парламентын номын сангийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Тамгын газраас хэвлүүлсэн “Үндсэн үлгэр” номыг Үндэсний номын санд энэ сарын 15-нд гардуулж өглөө. Мөн нийслэл, аймаг орон нутгийн номын сангийн сан хөмрөгийг баяжуулах номын дээжийг хүлээлгэн өгөв. “Үндсэн үлгэр” нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилал,...

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр тулгамдсан асуудлуудаа шийднэ

Нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдсан томоохон төсөл хөтөлбөр, эдийн засгийн үр өгөөжтэй бизнесийн саналуудаа хөрөнгө оруулагч, түншүүд, хамтын ажиллагаатай хотуудад танилцуулах “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна. Улаанбаатарт тулгамдаж буй авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийх ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, үүнд хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийн талаар Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах...

Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнг 300 га газарт байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхны хамт Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Тус дүүргийн 23, 28 дугаар хороонд 300 га газрыг хамарсан Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Дээрх газар нь ундны усны эх үүсвэр бөгөөд өмнө нь иргэдэд газар олгочихсон байсныг дүүргийн удирдлагууд цуцалж, газрыг орон нутгийн хэрэгцээнд авч, нийслэлийн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлжээ. Одоогийн...

БНХАУ-д болсон газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээний дадлага сургуульд оролцлоо

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” онцгой байдлын удирдлага болон гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хамтын ажиллагааны механизмын хүрээнд газар хөдлөлтийн үеийн хариу арга хэмжээний дадлага сургууль 2023 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж өнгөрлөө. Дадлага сургууль БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамны харьяа Газар хөдлөлтийн хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх үндэсний албанд Олон...

Хүнд сурталгүй, ил тод, авлигагүй төрийг төлөвшүүлэх нь цахим шилжилтийн гол зорилго

Цахим хөгжил, харилцаа холбооны яам (ЦХХХЯ), НЗДТГ-аас хамтран "Шилэн төр, цахим шилжилтэд таны оролцоо" сэдэвт цуврал уулзалтыг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчдын дунд тус уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад ЦХХХ-ны сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй холбогдох албаныхан оролцож, Монгол...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-11.9 ° C
-11.9 °
-11.9 °
72%
0kmh
0%
Ням
-1 °
Дав
-2 °
Мяг
1 °
Лха
1 °
Пүр
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ