1.1 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 18, 2024

Нийгэм

14 иргэний амь насыг авран хамгааллаа

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа яваад төөрсөн Архангай аймгийн Цэцэрлэг сумын иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө. Ингэснээр цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон 14 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалаад байна. Онцгой байдлын байгууллагад 16:00 цагийн байдлаар дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Монгол Улсын Шадар сайд өнөөдөр Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн хариу арга хэмжээ авах хөтөлбөрийн хүрээнд Монголын Улаан Загалмайн нийгэмлэгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа мэдээлэл өглөө.Монголын Улаан Загалмайн нийгэмлэг цар тахлын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах болон Үндэсний нийгэмлэгийн хариу арга хэмжээ авах чадамжийг дээшлүүлж сайн дурын идэвхтэний оролцоог нэмэгдүүлэх гэсэн 3...

Үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажлыг гүйцэтгэж байна

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 19:30 цагаас орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Бага дарь эхийн нэгдүгээр гудамжнаас 127 дугаар сургууль хүртэл үерийн ус урсаж,  246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан. Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл,...

Арьс, шир боловсруулах үйлдвэрүүдэд олон улсын LWG стандартыг мөрдүүлнэ

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ыг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тайландын нийслэл Бангкок хотод "Монгол цам" үзэсгэлэн нээлтээ хийнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын алдарт гэрэл зурагчин Жатэнипат Кэтпрадит (Jatenipat Ketpradit), АНУ дах Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуяг, Мэргэжлийн гэрэл зургийн аялал зохион байгуулагч Л.Баяндорж нарыг хүлээн авч уулзлаа. Монгол улсын үзэсгэлэнт байгаль, ан амьтад, ахуй амьдралыг жуулчид сонирхохоос гадна өв уламжлал, зан заншлын өвөрмөц онцлогийг тусгайлан сонирхон, судалж зорин ирдэг аялагчид бий.

“Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

Эх орон, их хотын хөгжил, ирээдүй болсон залуу хойч үеийн хүмүүжил, боловсролд үнэт хувь нэмрээ оруулан буй эмэгтэйчүүдээ алдаршуулахаар НЗДТГ-аас “Их хотын бүсгүйчүүд 2023” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өдгөө дөрөв дэх жилдээ болж буй энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.

“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо. Тус системийн хэрэглээ, ач холбогдлыг танилцуулах сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын...

Улаанбаатар, Монтевидео хотууд хамтран ажиллах Эрмэлзлийн бичиг байгуулна

Монгол Улс, Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Монтевидео хотууд хооронд хамтын ажиллагаа тогтоох тухай Эрмэлзлийн бичигт гарын үсэг зурахаар тохиролцсон. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Фернандо Лугрисыг хүлээн авч уулзан, харилцаа тогтоох...

Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх төрийн бус өмчийн таван сургууль, 10 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг өнөөдөр олголоо. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулсан юм. Өмнөх жилүүдэд төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Ажлын хэсгийг жилд нэг удаа хуралдуулдаг байсан. Харин энэ оноос эхлэн...

Хотын дарга төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзаж, төслүүдийн явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийг ерөнхий инженер Б.Анхбаяр танилцуулав. Зургаан дэд төв байгуулах хөтөлбөрийг 2025 он хүртэл сунгахыг хүсэв Улаанбаатар хотыг 2020 он хүртэл...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
29%
2kmh
0%
Бям
2 °
Ням
1 °
Дав
-3 °
Мяг
2 °
Лха
3 °
- Advertisement -

Шинэ мэдээ