-7.9 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 18, 2024

Нийгэм

Japan Airlines-ийн анхны нислэгээр 128 япон жуулчин Монголд ирлээ

Japan Airlines (JAL) компанийн Токио-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг өнөөдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд буулаа. Анхны нислэгээр 128 япон жуулчин Монгол Улсад ирсэн байна. "Чингис хаан нисэх буудал бол Монгол, Япон хоорондын энх тайвны бэлгэдэл, хоёр улсын хамтын бүтээн байгуулалтаар бий болсон шинэ нисэх буудал. Энэ нисэх буудалд Японы томоохон авиа компани нислэг үйлдэж байгаа нь өөрөө ихээхэн...

Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжлэх хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа

НЗДТГ, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи болон БНХАУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн нар Улаанбаатар хотын экологийн болон хүрээлэн буй орчныг судлан шинжлэх хүрээнд хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монголын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл болон БНХАУ-ын ШУА-ийн Хотын Хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнг...

Шинээр хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо

НЗДТГ-ын дарга И.Баатархүү өнөөдөр Европын сэргээн босголт хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Ханнес Такачтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. ЕСБХБ нь 2013 оноос хойш Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод хэрэгжиж буй олон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн юм. Уулзалтын үеэр ЕСБХБ-ны зүгээс Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төслийн...

Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой бүхий 423 метр шугам угсарлаа

ХУД-ийн 8 дугаар хороо Архивчдын гудамжинд авто замын борооны ус зайлуулах ган болон хуванцар хоолой бүхий 423 метр шугам угсарлаа. Мөн ус зайлуулах 15 шүүрт худаг, 15 үзлэгийн худгийг угсарч, явган хүний замын нөхөн сэргээлт, сэтэлгээ болон шүүрт худгуудын асфальтаар хучив.

Энэ сарын 17-ноос баруун аймгуудаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэргийлэхийг анхааруулав

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж, нийслэл, 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж байгаа үйл ажиллагаатай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр энэ зургаадугаар сарын 17-ноос баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа бөгөөд үерийн эрсдэл өндөр байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрх тосгонд Дулааны станцын нээлтэд оролцлоо

Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар...

Энэ баасан гарагт бүх нийтээрээ амарна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт энэ сарын 11-ний өдрийн 07-20 цагийн хооронд болно. Тус өдөр бүх нийтээрээ амрах юм. Сонгогчдын боловсрол төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяа "Уг өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож байгаа нь сонгогчдод саналаа өгөх боломжийг олгож байгаа хэрэг юм" хэмээн онцолж байна. Энэхүү сонгуулиар иргэд сонгогчид аймаг...

Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

СХД-ийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ний өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.  Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

УОК-ын хуралдааны шийдвэрүүд

Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК-ын хуралдаан боллоо. Хуралдаанаар УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлбэ, Дунд гол үерлэсний улмаас усанд автсан барилга байгууламжаас ус соруулах, үерийн далангийн суваг шуудууг өртөгтгөх арга хэмжээнд шаадлагатай текникийг шуурхай дайчлан гаргах, Нийслэлийн онцгой комисст дэмжлэг үзүүлж ажиллахыг Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга Г.Сайханбаяр,...

"Tsam-THE Dance of Gods” гэрэл зургийн үзэсгэлэн Бангкок хотод нээлтээ хийв

Монгол Улсын Соёлын элч, мэргэжлийн гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Монголын үзэсгэлэнт байгаль, ахуй амьдрал, өв соёл, зан заншлын өвөрмөц онцлогийг гэрэл зургаар дамжуулан сурталчлах “People and Their World”: Tsam – the Dance of Gods үзэсгэлэнг хамтран зохион байгууллаа.   Уг үзэсгэлэн "River City Bangkok" үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 24-ны...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
62%
2kmh
0%
Бям
2 °
Ням
-1 °
Дав
-3 °
Мяг
1 °
Лха
2 °
- Advertisement -

Шинэ мэдээ