1.1 C
Ulaanbaatar
Баасан, 10 сар 18, 2024

Нийгэм

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл, мах бэлтгэлийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг  хангахтай холбогдуулан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.

Хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай боллоо

Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрөөр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хавдартай хүүхдүүдэд зориулсан сургалтын танхимтай болж нээлтийг нь хийлээ.Дэлхий нийтээр “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр”-ийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын бие болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжин төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос...

Эмчийн багц үзлэгт хамруулав

Тавантолгой түлш ХХК, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажилчдаа эмчийн багц үзлэгт хамруулж байна. Эмчийн үзлэгийг гурван багцад 12 төрлөөр явуулж байгаа юм. Нэгдүгээр багц нь лабораторийн шинжилгээ, хоёрдугаар багц нь багажийн шинжилгээ, гуравдугаар багц нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээ явагдаж байгаа юм. Эмчийн үзлэгт нийтдээ 1874 ажилтан хамрагдана.

“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд “Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд” оржээ

“Цэргийн алба хаагчийн эрх зүйн лавлах” аппликейшнд шинэчлэл хийгдэж МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2022 оны 9 дүгээр сарын 29–ний өдрийн 180 дугаар ЗАРЛИГААР батлагдсан “МОНГОЛ УЛСЫН ЦЭРГИЙН НИЙТЛЭГ ДҮРМҮҮД” орлоо. Тухайн аппликейшнийг Төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад төрийн албаны хууль, дүрэм журам болон батлан хамгаалах салбарын хэмжээнд дагаж мөрддөг цэргийн албаны холбогдолтой хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгүүдийг цахим...

“Кадри” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үнэлгээний багийн гишүүд Монгол Улсад ажиллалаа

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас улс орнуудыг гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны дунд хугацааны тайлан боловсруулах заавар гаргасан бөгөөд тус зааврын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус баримт бичгийн дунд хугацааны Монгол улсын тайланг холбогдох талуудтай хамтран боловсруулсан билээ. Энэхүү тайланд 2015-2022 онд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилт, тулгарч байгаа...

“Бүс ба зам” сайд нарын III хурал”-д цахимаар оролцлоо

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд  зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын удирдлагын олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Бүс ба Зам” сайд нарын III хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян цахимаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид биечлэн оролцлоо.  БНХАУ-ын Бээжин хотноо танхим болон цахимаар зохион байгуулагдсан...

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмыг нийт 41000 гаруй гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхов

Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуунд зохион байгуулагдсан “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам арга хэмжээнд "Угтах ёслол", "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт, “Уяхан замбуу тивийн наран" Runway загварын шоу, "Эрт урьд цагт" хүүхдийн тоглолт, "Нар нь нүүдэллэсэн аялгуу" 3000 уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Их хүндэтгэл" тоглолт зэрэг урлаг соёлын хөтөлбөрүүд тоглогдож, ирсэн зочдын сонорыг мялаав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хуримтлалын сан бол дундаж давхаргыг тэлэх үндэсний шинэ тогтолцоо юм

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Хуримтлалын сангийн данс нээх үйл ажиллагаанд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын экпортын 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын нээлттэй, ил тод байдлыг хангахын төлөө Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх хүчээ дайчлан ажиллалаа. Баялгийн реформын төлөөх тэмцэл, санаачилгад хамт байсаар ирсэн ард түмэндээ талархаж байна. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын...

Цахим хурал хийж, цаг үеийн асуудалтай холбогдуулан үүрэг чиглэл өглөө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр 21 аймгийн Засаг дарга нартай цагийн үеийн асуудлаар цахим хурал хийж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Энэ оны 7 дугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг даван үерлэж, зарим газруудад үерийн далангаа...

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэргүүлж, цомын эзэн боллоо

Монголын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн холбоо, БНСУ-ын KM Drone Consortium, International Sherlock Holmes Detective Agency  хамтран зохион байгуулсан “Km drone cup 2023“ анхдугаар тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид тэргүүлж, аваргын цомын эзэн боллоо.  Налайх дүүргийн “Sky Friends” нисэх буудалд зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, Солонгосын нийт 13 баг...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
29%
2kmh
0%
Бям
2 °
Ням
1 °
Дав
-3 °
Мяг
2 °
Лха
3 °
- Advertisement -

Шинэ мэдээ