"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмыг нийт 41000 гаруй гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхов

Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуунд зохион байгуулагдсан “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам арга хэмжээнд "Угтах ёслол", "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт, “Уяхан замбуу тивийн наран" Runway загварын шоу, "Эрт урьд цагт" хүүхдийн тоглолт, "Нар нь нүүдэллэсэн аялгуу" 3000 уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Их хүндэтгэл" тоглолт зэрэг урлаг соёлын хөтөлбөрүүд тоглогдож, ирсэн зочдын сонорыг мялаав.

Эдгээр тоглолтуудыг нийт 41000 гаруй гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхсон байна.