-27.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 1 сар 2, 2025

Нийгэм

Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд 15 байгууллагын 1500 орчим алба хаагч оролцлоо

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр “Сүхбаатарын талбай”-д боллоо. Хүндэтгэлийн ёслолд Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын...

Увс аймаг дахь 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгалаа.2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлж, явц нь 95 хувьд хүрсэн боловч улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй өнөөг хүрчээ. Учир нь тус барилгын эрчим хүчний эх үүсвэр генератор 45...

Жилийн хурлын нээлтийн хуралдаан боллоо

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын Оролцогч талуудын Ассамблейн жилийн хурал 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Ром хотноо болов. 1988 онд байгуулагдаж, эдүгээ эгнээндээ 38 гишүүн орныг нэгтгэсэн тус байгууллагын үндсэн зорилго нь энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө шударга ёс, хууль дээдлэх зарчим, хүний эрхийг дэлхий дахинаа бэхжүүлэхэд чиглэгддэг болно. Монгол Улс 2015 онд тус байгууллагад гишүүнээр элсэн орсон...

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн шинэ барилгын ажлыг эхлүүллээ

АНУ-ын Aрд түмний хүмүүнлэгийн тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хүрээнд баригдах Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа  боллоо. Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, АНУ-ын Элчин Сайдын Яамны Батлан Хамгаалах Хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Эндрью K Адамс, ОБЕГ-ын харьяа 119 дүгээр ангийн захирагч, хурандаа А.Алтанбагана, АНУ-ын төслийн...

Г.Нэргүй: Стандартын зууханд зөв галлагаа хийж, угаар мэдрэгчээ салгамааргүй байна

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: -Өнгөрсөн жилүүдийн давтамжаар  хаврын улиралд угаарын хийнд хордсон иргэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч, амь насаа алдах эрсдэл үүсдэг. НОБГ-т ирдэг дуудлагуудын дотор яндагийн сойлтыг хаасан, түлшээ буруу, өрхөө бүтээсэн, зуух болон ханан пийшингийн битүүмжлэл алдсан зэрэг шалтгаанууд байна. Улаанбаатар хотын иргэдэд  2019 онд 180 мянга...

“Гамшгийн орон зайн мэдээллийн систем”-ийн мэдээллийн санд нөхөн бүрдүүлэлт хийж, сургагч багш нарыг бэлтгэлээ

Онцгой байдлын байгууллагаас 2023 онд дэвшүүлсэн зорилтын нэг болох “Холбоо, зарлан мэдээллийн чадавх, цахим ашиглалтыг нэмэгдүүлэх” нь зорилтын хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  Энэ хүрээнд ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн Орон зайн мэдээлэл, технологийн тасгийн мэргэжилтнүүд “Гамшгийн орон зайн мэдээллийн систем”-ийн мэдээллийн санд 2023 он гарсаар нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдсон 1170 гамшиг, аюулт үзэгдэл ослын мэдээллийг нөхөн...

Хотын нэгдсэн стандартын гуравдугаар хэсгийн төслийг хэлэлцлээ

Нийслэлийн удирдлагаас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, хотыг нэгдсэн стандарттай болгохоор тусгасан билээ. Улаанбаатар хотод нийт 22 бүлэг, 97 стандартыг мөрдөхөөр төлөвлөж буй. Үүнээс 2022 оны аравдугаар сарын 1-нээс 38 стандарт хэрэгжиж эхэлсэн.  Тэгвэл нэгдсэн стандартын гуравдугаар хэсэг буюу 9 бүлгийн 20 стандартын төслийг боловсруулсан. Эдгээр төслийг холбогдох...

Ерөнхийлөгчийн зарлигаар Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Дотоодын цэргийн штабыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслол өнөөдөр болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардууллаа.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрай БНСУ-ын Чанчуван эмнэлгийн захирал Чу Ги Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр хамтарсан сургалт, судалгаа, эрүүл мэндийн тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Алба хаагчдыг семинар, судалгааны хөтөлбөр болон гадаад, дотоодын эрдэм шинжилгээний...

Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул отор нүүдэл, мах бэлтгэлийн ажлыг орон нутгуудтай хамтран шуурхай зохион байгуулахыг даалгав

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг  хангахтай холбогдуулан ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан “Зудын эрсдэлийн зураглал”-аар энэ өвөл нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байгаагаас 9 хувь нь нэн өндөр эрсдэлтэй, 45 хувь нь өндөр эрсдэлтэй, 36 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй байгаа бол 10 орчим хувь нь бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарчээ.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76%
0kmh
0%
Баа
-14 °
Бям
-15 °
Ням
-16 °
Дав
-16 °
Мяг
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ