“Буудайн ганд тэсвэртэй Дархан-144 сорт” сэдэвт бүтээлд Төрийн шагнал хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, ургамал, газар тариалангийн шинжлэх ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан шилдэг бүтээлд Төрийн шагнал хүртээлээ.
Монгол орны байгаль экологи, цаг уурын онцлогт дасан зохицсон буудайн селекцийн ажлыг өргөжүүлэн хөгжүүлж, ганд тэсвэртэй, арвин ургацтай шинэ сортын буудай гарган авч, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэн, хүн амын хүнсний...
ХЗДХЯ болон БНСВУ-ын Хуульзүйн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам Монгол Улсад албан ёсоор төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр (2024.09.30) Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хууль зүйн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсыг төлөөлж Хууль зүй, дотоод хэргийн...
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар сургалт зохион байгууллаа
Тус Ажлын албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, энэ төрлийн бодис хэрэглэсэн хүнийг таньж илрүүлэх чиглэлээр чадавхжуулах сургалтыг өнөөдөр (2024.11.29) зохион байгууллаа.
Сургалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа алба, хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар нэгжийн ахлах төлөөлөгч, харуул хамгаалалтын ахлах байцаагч, сэтгэл зүйч, эмч нар хамрагдлаа.
Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ
Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын газрын даргын хамтран баталсан “Улаанбаатар хотын хэмжээнд тохиолдож болзошгүй үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд НОБГ-аас Улаанбаатар хотын үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийлээ.
Үерийн гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхдээ энэ оны хоёрдугаар сард хийсэн халиа тошины үнэлгээ болон урьд өмнө хийгдэж байсан судалгааны...
Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна
Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Кайро хотноо зохион байгуулагдаж байгаа Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож байна.
Тус чуулга уулзалтад Монгол, Алжир, Азербайжан, Бахрейн, Буркина, Фасо, Камерун, БНХАУ, Кот-д'Ивуар, Гана, Гүрж, Йордан, Казахстан, Саудын Араб, Сенегал, Судан (Бүгд Найрамдах Улс) Тунис, Арабын Нэгдсэн Эмират зэрэг 24 гишүүн орны 60 гаруй төлөөлөгч оролцож...
УОК-ын Шуурхай штаб үйл ажиллагаагаа тайлагнаж, хаалтын хурлаа хийлээ
Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 08-ны 8 дугаар тушаалаар байгуулагдсан УОК-ын Шуурхай штаб үйл ажиллагаагаа тайлагнаж, хаалтын хурлаа хийлээ.
УОК-ын Шуурхай штабт ХХААХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, ЗТХЯ, БОАЖЯ, ХНХЯ, ЦХХХЯ, УУХҮЯ, БХБЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ЦУОШГ, МЭЕГ, АМГТГ, ХХҮЕГ, ГЕГ, ҮСХ, МУЗН зэрэг 19 байгууллагын...
Хөвсгөл нуурт 44 жилийн өмнө живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.
Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын...
“Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд 7 багийн 112 тамирчин өрсөлдөж байна
Онцгой байдлын байгууллагын эрэгтэй баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 2009 оноос хойш оролцож байна.
Энэ жилийн “Байнгын бүрэлдэхүүний салаа”-ны төрөлд ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ-ын долоон байгууллагын 112 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагын баг тамирчид даалгавраа гүйцэтгэн, барианд орлоо.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэргүүлж, цомын эзэн боллоо
Монголын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн холбоо, БНСУ-ын KM Drone Consortium, International Sherlock Holmes Detective Agency хамтран зохион байгуулсан “Km drone cup 2023“ анхдугаар тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын мэргэжилтэн, дэслэгч Б.Ууганбаяраар ахлуулсан алба хаагчид тэргүүлж, аваргын цомын эзэн боллоо.
Налайх дүүргийн “Sky Friends” нисэх буудалд зохион байгуулсан тус тэмцээнд Монгол, Солонгосын нийт 13 баг...
“Шөнийн парад”-ын бэлтгэл амжилттай явагдлаа
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бүрэлдэхүүн Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, "Монгол Улсын Төрийн далбааны өдөр"-т зориулсан Цэргийн ёслолын жагсаалд оролцох бэлтгэлийг үндсэндээ хангаад байна.
Энэ удаа буюу 7 дугаар сарын 3, 5-ны шөнийн 03.30 цагаас 06.30 цагийн хооронд дээрх Цэргийн...
Цаг агаар
Ulaanbaatar
few clouds
-24.9
°
C
-24.9
°
-24.9
°
77%
0kmh
11%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-19
°
Пүр
-19
°
- Advertisement -