“Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт арга хэмжээнд 100 алба хаагч оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулган”-ыг зохион байгуулна.
Тус чуулганыг угтан Шүүх шинжилгээний ерөнхий газар, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтран зохион байгуулсан “Байгаль орчноо хамгаалъя” сэдэвт арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын 100 алба хаагч оролцлоо.
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.08.05) манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй...
Орхон аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа.
Арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамба, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн болон аймгийн Онцгой байдлын газрын үе, үеийн удирдлага, алба хаагчид оролцсон юм.
Зудын гамшгийн үед авсан хор уршгийг арилгах арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг боллоо
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас санхүүжүүлсэн Зудын гамшгийн үед авсан хор уршгийг арилгах арга хэмжээ, тэдгээрийн үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч ноён Тапан Мишра, Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристэ Коуасси Комлан,...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолны болзол хангасан харваачдад цол олголоо.
“Улсын цол олгох тухай” зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр уншиж...
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг удирдах ажилтны түвшинд танилцуулж, хэлэлцүүллээ
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа Хүний эрхийн багц хуулиудын дотор Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл багтаж буй. Тус хууль нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх, эрх чөлөөг хамгаалан зохицуулах үүрэг бүхий өндөр хүлээлттэй. Гэвч олон жилийн турш гацаанд байж ирсэн тул энэ удаад томоохон ач холбогдол өгч, батлуулахын төлөө ажиллана гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр...
Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа.
Ахлах ахлагч Д.Тэмүүжин нь Онцгой байдлын байгууллагад 22 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа 3342 удаагийн гал...
Жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгуулж байна
Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2023 оны жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт зохион байгуулах ОБЕГ-ын ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Д.Намсрайгаар ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудад, ОБЕГ-ын...
“Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний сонгон шалгаруулалтын шилдэг таван бүтээлийг тодруулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Шинэ Хархорум” хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын үзэсгэлэнтэй танилцлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжилсан их хаадын суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, дэлхий дахинд сурталчлан таниулж,...
Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон”-оор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн наймдугаар сарын 05-ны 128 дугаар зарлигаар Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг “Цэргийн гавьяаны одон"-гоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай болон аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын үе, үеийн алба хаагчид оролцсон юм.
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
61%
1kmh
75%
Ням
-13
°
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-18
°
Пүр
-20
°
- Advertisement -