Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай дуудлага байна
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.17-23/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан.Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан байна.
Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66 нь гал түймэр, 26 нь хүний үйл...
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна
Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/463 дугаар захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ. Тус сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэд хамрагдаж байна. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр Цэргийн штабын офицер, ахлагч нар сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг энэ онд 80 хувьд хүргэнэ
Нийслэлийн нийтийн тээврийг энэ онд 384 автобусаар шинэчлэх аж. Эхний ээлжинд урд хөршөөс 224 автобус авахаас 100 нь БНХАУ-ын Эрээний хилийн боомтод ирж гаалийн хяналтад орж буй талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Хятад улсын Шиаменийн үйлдвэрээс нийлүүлж буй шинэ автобуснуудын эхний ээлжийг нийслэлд нэгдүгээр сарын 10-нд хүлээн авах аж. Улмаар энэ сарын 15-наас үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ. Үлдсэн...
Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа
2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр НЗДТГ-аас ажиллаж байна. Ялангуяа шинэ суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг цөөхөн байршлуудад энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, долоон байршилд санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх хэлцлийг зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан. Өнөөдөр...
“Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ
НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт бүтээн байгуулалт хийх талаар хэлэлцлээ. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулав.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын нийт 96.44га газарт дараах байдлаар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Үндэсний урлагийн их...
Шатахууны татан авалт нэмэгдэж Сүхбаатар өртөөнд 193 вагон түлш ирэх төлөвтэй байна
Өнөөдрийн байдлаар нийт 51 вагон АИ-92 автобензин Монгол Улсын хэмжээнд байгаа талаар АҮЭБЯ-наас мэдээллээ.
Үүнээс:
Эрдэнэт өртөө-5 вагонДархан өртөө -4 вагонСайншанд өртөө-5 вагон тус тус буусан байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдлөн замд явж буй 37 вагон АИ-92 автобензинийг дараах чиглэлд хүргэж байна.
Үүнд:
Улаанбаатар-5 вагонТолгойт-25 вагонРашаант-5 вагонБагануур-2...
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Марко Тоскано Ривалта нартай уулзлаа. Уулзалтаар талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд...
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрөл зүйлийг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй "Дүүжин замын тээвэр" төслийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн хүрээнд Франц улсаас импортлох нийт 150 чингэлэг ачаанаас өнөөдрийн байдлаар 114 нь төслийн талбайд бууж, барилга угсралтад ашиглаж байна.
Яармаг, Арцат-Өнөр хорооллыг холбосон энэхүү дүүжин замын тээврийн систем нь нийт 4.2 км урттай байх бөгөөд...
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн парламент-2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Тус хөтөлбөрт ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл орон даяар нээлттэй явагдах юм. Хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 150 сурагчийг сонгон шалгаруулна. Мөн...
УГТЭ: ХАВДРЫН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ӨРГӨЖҮҮЛЖ, ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛНА
Эрүүл мэндийн сайдын А/360 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2022-2023 онд хавдрын мэс засал эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тусламж үйчилгээний төвлөрлийг сааруулах зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж, тус эмнэлгийн дөрвөн эмчийг хоол боловсруулах замын хавдрын мэс заслын мэргэжлээр сургаж, чадавхижуулсан.
Мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн хавдрын мэс заслыг өөрийн эмнэлэг дээр бие даан хийж эхлүүлсэн...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-14.9
°
C
-14.9
°
-14.9
°
72%
6kmh
75%
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-13
°
Мяг
-22
°
Лха
-18
°
- Advertisement -







































