-27.9 C
Ulaanbaatar
Мягмар, 12 сар 9, 2025

Нийгэм

Сурлага, амжилтаар манлайлсан 28 оюутанд тэтгэлэг олгов

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх их дээд сргуулийн 1-6 дугаар дамжааны 28 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэгээ олгов. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлж буйгаар нь эдгээр оюутнуудыг шалгаруулж, батламж тэмдэг, мөнгөн тэтгэлэгийг гардуулсан юм. Шинжлэх ухааны туршилтыг өөрийн оронд болон гадаад улсад амжилттай хийсэн, шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ авсан, эрдэм шинжилгээний олон ажил хийсэн, дүүрэг, улсын мэргэжлийн олимпиадад...

Сургуулийн автобусыг хоёр чиглэлд нэмлээ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Уг төслийн хүрээнд  сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг тухай бүр нь зохион байгуулан ажиллаж байна. 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алслагдсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуулиудад...

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ. 6.6 га газарт баригдах музейн барилга 45 мянга орчим хавтгай дөрвөлжин талбайтай, талбайн хэмжээгээрээ Ази тивийн улс орнуудын байгалийн музейн дунд долоодугаарт эрэмбэлэгдэх юм. Өөрөөр хэлбэл Байгалийн түүхийн музей одоо түр байрлаж байгаа Лениний музейн барилгаас 13 дахин том гэсэн үг.  2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн...

УОК-ийн нэгдсэн шуурхай штаб ЭМЯ-нд ажиллав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Улсын Онцгой комиссийн Нэгдсэн Шуурхай штабын дарга, бригадын Генерал Б.Ууганбаяр нар, ЭМЯ, НЭМГ, НОБГ-ын холбогдох албан хаагчдын байлцуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын өнөөгийн нөхцөл байдлыг талаар ярилцлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт нийтийн дунд тархсан үед хүн амын хөдөлгөөнийг бууруулах, дархлаа сэргээх тунгийн хамралтыг нэмэгдүүлэх, амны хаалтны хэрэглээг шинэ түвшинд хүргэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх замаар халдварын...

Алдаа гаргасан удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын удирдлагуудтай уулзаж, Засгийн газрын 2018 оны 08 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор албан даалгавар өглөө. Албан даалгаварт компанийн засаглалыг сайжруулж, ил тод нээлттэй байдлыг хангах, дээд шатны байгууллага, яам, төрийн захиргааны байгууллагын зардлыг санхүүжүүлэхийг зогсоох, компанийн удирдах ажилтнууд гадаадад дур мэдэн явахгүй байх, удирдлага менежментийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, өр, авлагыг бууруулах, тендерийг...

​Д.Нямхүү: 326 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС COVID-19 ХАЛДВАРЫН ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ЭЭЛЖИТ МЭДЭЭЛЛЭЭ ХИЙЛЭЭ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов. Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдэж,  7 сая 724 мянган хүн халдвар авч, 427 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл  130 мянган хүнээр, нас баралт...

Хотын дарга “Хүчит шонхор” захыг энэ онд багтаан хаах нь

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хайрханы 10-202 тоотод оршин суугч н.Төмөрбаатарын суурьт малын гоц халдварт шүлхий өвчин илэрсэнтэй холбогдуулан Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн...

Энхтайваны гүүрний доор хэсэгт 1100 метр борооны ус зайлуулах шугам угсралтын ажил эхэллээ

Геодези, усны барилга байгууламжийн газраасхамгийн их ус тогтдог, иргэдийн зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулдаг гол байршлуудын нэг болох Энхтайваны гүүрний доор хэсэгт борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Жил бүрийн борооны улиралд тус хэсгийн авто зам усанд автаж, тогтсон усыг тогтмол соруулах ажлыг зохион байгуулж ирсэн. Харин энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор долоодугаар сарын 29-ний өдрөөс эхлэн нийт...

БШУ-ны сайд, Нийслэлийн Засаг даргатай хамтран ЕБС-ийн багш нарыг компьютерээр хангахаа мэдэгдлээ

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн удирдах ажилтнуудад нэгдсэн мэдээлэл хүргэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой сургалт, уулзалт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, бусад холбогдох албаныхан, төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 281 захирал оролцов.

Дуучин Э.Чулуунчимэгийн охинтойгоо дуулсан дууны клип цацагдлаа

Дуучин Э.Чулуунчимэг охин Б.Аялгуутайгаа хамтран дуулсан “Хамгийн гоё хайр” дуугаа дүрсжүүлж  сонсогчдын хүртээл болголоо. “Хамгийн гоё хайр” дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг Б.Мөнхжаргал зохиож клипийг “Хишиг продакшн” бүтээжээ. Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар “Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”дуугаа өргөн барьж байна. Энэ ертөнцийн хамгийн гоё хайр бол эх үрийн хайр билээ.Бүх сайхан ээжүүд энхрий бяцхан үрс бүхний хамгийн хайртай дуу болоосой гэж бодож байна”гэв. https://www.youtube.com/watch?v=4pq2wLQvyK0  
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76%
1kmh
0%
Лха
-18 °
Пүр
-18 °
Баа
-17 °
Бям
-18 °
Ням
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ