Олны танил эрхэм бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр хоригдлоо
Монгол Улсын СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан гэх хэргээр шалгагдаж байна. Өдгөө 74 настай түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн цагдан хорьсон байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 14.10 дугаар зүйлийн...
Хотын дарга бизнес эрхлэгч залуусын төлөөлийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрдөг.
Улс орны эдийн засаг, нийгмийн төв болсон Улаанбаатар хот хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн, өрсөлдөх чадвартай, бие даан хөгжиж,...
Хармагтайн ордыг Оюу толгойн ордын нөөцөөс бага гэв
Алтны үндсэн хоёр орд, алтны шороон 22 орд, холимог металлын хоёр орд, цагаан тугалга, гянтболдын хоёр орд зэрэг 70 ордын нөөцийг нэгдсэн санд бүртгэсэн байна.
Мөн үеэр Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Хармагтайн ордыг Оюу толгойн ордтой тэнцэх хэмжээний том орд хэмээх мэдээлэл тархаад байгаа талаар сэтгүүлчид Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Б.Баатарцогтоос тодруулсан юм.
Тэрээр "Хармагтайн зэс, алтны ордыг нээхээр 1993 онд 100...
Шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
Улсын хэмжээнд 2 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ. Тодруулбал А-80 автобензин 67, Аи-92 автобензин 58, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байгаа аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ярихдаа,“Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахад онцгойлон анхаарна. Сангийн яамтай хамтран Олон Улсын валютын сантай дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон...
Сэлбийн дэнжийн айлуудыг дулаанаар хангах дэд станц баригдаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьсанаар “7 буудал, Сэлбэ” гээд зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж очих боломж бүрдэнэ.
Энэхүү станцыг барих газар чөлөөлөлтийн ажил...
ХСИС-ийн захирлаар хурандаа Ө.Энхтөрийг томилжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тушаалаар цагдаагийн хурандаа Ө.Энхтөрийг Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томиллоо. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авч, Их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав.
ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ “Миний бие төрөлх сургуульдаа томилогдон, та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бие биенээ харилцан дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Их сургуулийнхаа нийт бие...
Улаанбаатар хотын өнөөгийн эсрэг, тэсрэг өнгө аясыг харуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, “Art Space-976” галлерей хамтран зохион байгуулсан “Зөрлөг” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн болон уран бүтээлчид оролцлоо.
Энэхүү “Зөрлөг” үзэсгэлэнд уран бүтээлч Б.Отгонтүвдэн, Б.Бат-Оргил, У.Нарбаясгалан, Р.Чинзориг, Д.Батхолбоо, “Хөх зэв” холбоо нэгдлийн хамт олон Улаанбаатар хотын өнөөдрийн...
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжинэ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хүйтний улиралд төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан.
Үүний дагуу өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, хоёр тарифт тоолууртай айл өрх ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг...
Багш нар хугацаагүй ажил хаяна
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нар хугацаагаа ажил хаялт зарлахаар болсныг албан ёсоор мэдэгдлээ. 2018 оны 1-р сарын 1-ний өдрөөс Боловсролын салбарт ажиллагсдын цалинг 50-аас доошгүй хувиар нэмэх саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч хэлэлцээр үр дүнд хүрч чадаагүй учир 11-р сарын 13-аас хугацаагүй ажил хаялт зарлахаар болжээ.
Ажил хаялтад ерөнхий боловсролын 650 гаруй сургууль, 850 орчим цэцэрлэг, 30 гаруй мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, 20 орчим шинжлэх ухааны байгууллага оролцохоор...
Боловсролын чанар, санхүүжилтийн асуудлаар багш нар чуулж байна
“Бүх нийтийн боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган 8 дахь жилдээ өнөөдөр Улаанбаатар хотноо зохиогдож байна.
Чуулганд 21 аймгийн болон нийслэлийн сургуулиудын удирдлагууд, багш нар оролцож боловсролын салбарт тулгамдаад буй чанар, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх юм.
Тодруулбал, Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эцэг эхийн оролцоо...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-27.9
°
C
-27.9
°
-27.9
°
69%
0kmh
0%
Пүр
-13
°
Баа
-10
°
Бям
-13
°
Ням
-17
°
Дав
-15
°
- Advertisement -









































