-10.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Нийгэм

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Дээд шүүх хамтран “Хууль хэрэглээний нэгдмэл байдал, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг (2024.10.04) зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Г.Болормаа, Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн дарга Н.Жамъянхүү болон тус газрын мэргэжилтнүүд хийгээд ХЗДХЯ-ны харьяа Цагдаагийн...

Багануурын 50 мвт-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачааллын өмнө ашиглалтад орно

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 5 га талбайд баригдаж буй 50 мв/200мв.ц-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалт амжилттай үргэлжилж байна. Засгийн газрын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн явцтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Энэхүү станцыг байгуулах...

Аюулт үзэгдэл, ослын 92 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.30-10.06/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын  92 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт...

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөрхангай аймагт ажиллаж,  хавар, зуны хүчтэй салхи шуурга, үер ус, гал түймрийн гамшигт цөөнгүй айл өрх өртсөн  Богд, Бүрд, Хархорин, Нарийнтээл, Баруунбаян-Улаан сумдын малчин өрхүүдэд УОК-оос гэр олгохоор шийдвэрлэлээ.  Мөн гамшгийн хор уршгийг арилгахад зориулж аймгийн Онцгой комисст 100 сая төгрөг, аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай автомашин, Онцгой комисст орчин үеийн хүчин чадал...

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ

Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш ойн салбар сэргэж, мод тарих идэвх эрс нэмэгдсэнийг онцолж, идэвхтэй оролцож байгаа...

Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок ашиглалтад орлоо

Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсийн эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийн бүтээн байгуулалтын ажилтай Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцлаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан станцын эхний блок 150 МВт-ын цахилгаан станц ашиглалтад орж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, Улаанбаатар...

Морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргасан. Зарлигт “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалт туссан юм. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр “Эгшиглэн”...

“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ

“Барс” захын уулзвараас “Улаанбаатар төмөр замын өртөө” хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг аравдугаар сарын 6-ны 06:00 цагаас 7-ны 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах...

Өнөөдрийн байдлаар авто замын борооны ус зайлуулах 400 гаруй худгийг засварлаад байна

Улаанбаатар хот авто замын борооны ус зайлуулах 4000 гаруй шүүрт худаг, үзлэгийн 3800 гаруй худагтай. Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 655 авто замын борооны ус зайлуулах үзлэгийн худаг, шүүрт худаг засварлахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 400 гаруй худгийг засварлаад байна. Энэ хүрээнд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан Буянт-Ухаа 1 хорооллын автобусны буудал орчимд ажиллалаа. 

ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ. Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
67%
5kmh
40%
Дав
-15 °
Мяг
-14 °
Лха
-8 °
Пүр
-8 °
Баа
-3 °
- Advertisement -

Шинэ мэдээ