84 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
Сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинээр цэцэрлэг барих, өргөтгөх ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 84 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, талбайн тохижилтын ажил дуусаж, хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн боллоо.
Тус цэцэрлэгийн өргөтгөлийн барилга нь нийт 2.552 м.кв талбайтай...
“Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийг буулгасан талбайд далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн.
Улмаар бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, "Бодь пропертийз" компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан гарагт гэрээгээ байгуулан, бүтээн...
Тахилтын нүхэн гарцад 350 метр урттай ус зайлуулах шугам угсарч байна
СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус ажил 60 хувьтай үргэлжилж байна.
Тус нүхэн гарцад ус зайлуулах шугам байхгүйгээс үүдэн өмнөх жилүүдэд борооны ус ихээр тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсдэг байсан. Тиймээс тухайн байршилд авто замын ус зайлуулах 350 метр урт...
ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг аравдугаар сарын 20-нд ашиглалтад оруулна
2022 онд ХУД-ийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд төсөв бага тавигдсан. Энэ нь ажил удаашрах нэг шалтгаан болсон. Мөн сургууль,...
22-ын товчоо чиглэлийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо, Авто худалдааны уулзвараас баруун аймаг салдаг тойрог болон "Энхжин" худалдааны төвөөс "Номин" агуулах хүртэл авто замыг тус тус наймдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна
Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна.
Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн...
Цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэл ирэх сарын 05-наас эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл ажлын мэдээллийг сонсоод хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, гурван ээлжээр хичээллүүлэхгүйбайх Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, шинэ хичээлийн жилийн бэлтгэлийг сайтар хангаж, олон нийт, иргэдийг мэдээллээр хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах...
Алба хаагчид агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх зорилгоор сургалт, дадлагад оролцлоо
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдсан “Уулын явган цэргийн мөсний авиралт”-ын сургалт, дадлагад ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид агаараар эмнэлгийн татан гаргах ажиллагааг гүйцэтгэх зорилготойгоор оролцлоо.
Тус дадлага, сургалт нь Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн байрлал болон Улсын тусгай хамгаалалттай “Мөнххайрхан" уулын бүс Сүхбаатар оргилд далайн төвшнөөс дээш 4362...
Л.Хосбаяр: Ус сувгийн газрын нэг жилд нийлүүлдгийн тавны нэгтэй тэнцэх усыг 18-хан компани шавхан зайлуулж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнөөдөр таны ахалж байгаа хоёр ажлын хэсгийн хурал боллоо. Түгээмэл тархацтай ашигт малтмалын талаар болон худгийн талаарх ажлын хэсгийн талаар мэдээлэл өгнө үү?
-Албан ёсны нэршил нь их урт нэртэй ажлын хэсгүүд л дээ. Нэг нь Нийслэлийн...
Магдалена Вайсс: Төв цэнгэлдэх хүрээлэнг одоогийн байршилд нь шинэчлэх нь хамгийн оновчтой
UEFA, FIFA зэрэг дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгийн архитектур, инженерингийн төслүүд дээр ажиллаж байсан GMP компанийн төлөөлөл Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байна
Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд төслийн баг шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
52%
5kmh
75%
Мяг
-13
°
Лха
-9
°
Пүр
-5
°
Баа
-7
°
Бям
-13
°
- Advertisement -