-7.9 C
Ulaanbaatar
Бямба, 4 сар 27, 2024

Нийгэм

Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. Мөн лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаараа нүүрсний тээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх цогц арга хэмжээ авахаар болсон. Тодорхой цэгүүдэд авто зогсоолын цогцолбор байгуулж, тээврийн замд...

Гүүрэн гарцтай холбоотойгоор нээсэн шинэ замыг түр хаана

Гүүрэн гарцын ажилтай холбоотойгоор барьсан Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэлх түр замын хөдөлгөөнийг хаах гэж байна. Учир нь түр зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарц дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлах юм байна. Тоноглол хийгдэж...

Түймэр унтраахаар үүлэнд зориудаар нөлөөлж өгөхийг хүслээ

Хөвсгөл аймагт гарсан ой хээрийн түймэр “хүчээ” авчээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн Горхины-Эх, Ухантын даваа гэдэг газар гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 110 гаруй иргэн 4 дахь өдрөө ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 4000 орчим га талбай шатаад байгаа учраас Эрдэнэбулган сумын Онцгой комисс хуралдаж аймгийн...

Сонгинохайрхан дүүргийн багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 253 дугаар цэцэрлэг үүд хаалгаа нээлээ. 240 хүүхдийн хүчин чадал бүхий тус цэцэрлэгийн байрны бүтээн босголтыг 1.7 тэрбум төгрөгийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Глобаарост” ХХК-ийн хамт олон хийж гүйцэтгэсэн байна. Цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Сонгинохайрхан...

Диализын төв болон шинэ технологио танилцууллаа

Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-т “Диализын төв болон шинэ технологиуд” танилцуулах нээлтийн ажиллагаа боллоо. Шинээр баригдаад жил гаруй болж буй тус эмнэлэгт 2017 онд Австри улсын Засгийн газрын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлд хамарснаар эхний ээлжинд 2 сая еврогийн үнэ бүхий хэт авиан оношлогооны аппарат, мэдрэлийн аппарат, ходоод, бүдүүн гэдэсний уян дуран, дурангийн мэс заслын аппарат, хагалгааны өрөөний зөөврийн рентген аппарат зэрэг 10...

Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын дөрвөн хүн офшор бүс дэх хөрөнгөө шилжүүлснээ мэдүүлжээ

Авлигатай тэмцэх газарт холбогдох хуулийн дагуу оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх,...

Тавантолгой ордоос нүүрс тээвэрлэж буй жолооч нарын нийгмийн асуудлыг шийдлээ

Тавантолгой ордоос улс хооронд худалдаалах нүүрсний тээвэрлэлтийг хилээр саадгүй нэвтрүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон автозамын ачаалал, осол гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, жолооч тээвэрлэгч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр дэх улсын хилийн зурваст “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн замд үүсдэг автомашины урт дарааллыг арилгана Тээвэрчдийн баталгаат хоол хүнс, тав тухтай, эрүүл...

Газар үнэгүй эзэмших хуулийн хугацааг сунгалаа

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх үйл ажиллагааг 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 жилд хэрэгжүүлж дуусгах мөн хуульд тусгах шаардлагатай нэр томъёоны тодорхойлолт, төрөөс газар өмчлүүлэхэд баримтлах зарчим, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, газар...

Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн барилгуудад шалгалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр соёл, урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжид хяналт шалгалт явуулах удирдамжийн хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баянзүрх, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн 29 аж ахуй нэгжийн барилга байгууламжид аюулгүй байдлын хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтын ажлын хэсэг нийт 232 зөрчил илрүүлэн газар дээр нь 24.5 хувийг арилгуулан бусад  зөрчлийг засуулах талаар улсын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл зэрэг албан бичгийг  холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин...

Өнөөдөр иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгнө

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр 10:00-16:00 цагт зохион байгуулагдагдана. Уг арга хэмжээнд иргэдэд дараах үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Үүнд: 1. Иргэдээс өргөдөл, гомдол хүлээж авах 2. 2018 онд хийгдсэн шинжилгээний талаарх статистик мэдээ өгөх 3. Иргэдийн гарын хээний дардсыг авч дурсгал болгон өгөх 4. Хуурамч мөнгөн тэмдэгт танилцуулах, Иргэний бичиг баримтын нууцлалыг танилцуулах, Микроскоп /45х/ 5. Цусны үнэгүй бүлэг тогтоох 6. Шинжээчдийн зөөврийн цүнхийг танилцуулах, шинжилгээ хийх, явуулах журам, зааварын талаар...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-7.9 ° C
-7.9 °
-7.9 °
73%
1kmh
0%
Ням
5 °
Дав
9 °
Мяг
12 °
Лха
13 °
Пүр
17 °
- Advertisement -

Шинэ мэдээ