Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андреас Рикен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Х.Нямбаатар “Монгол, Австри Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн...
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг...
Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ
Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
Үндэсний чуулганаар “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, энэхүү...
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож, дэлхийн уур амьсгалын...
"Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал" зөвлөгөөн боллоо
Нийслэлийн Цэргийн штабаас 2024 оны I ээлжийн цэрэг татлагын ажил эхлэх гэж буйтай холбогдуулан “Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, сэтгэлзүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт:
Уг зөвлөгөөнөөр цэргийн насны залуучууд буюу 18-25 насны залуучуудын эрүүл мэнд, тэр дундаа сэтгэлзүйн байдлын талаар санал солилцож, мэргэжлийн...
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч...
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг болон БНСУ-ын Кореа Их сургуулийн Хот судлалын тэнхимийн декан Др. Жусок О нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд хотын шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллах юм.
Уг санамж бичгийг байгуулснаар ухаалаг технологи бүхий хотуудыг төлөвлөх, ажиллуулах чиглэлээр туршлага хуваалцах,...
Хангай зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, барилгын өнгө үзэмжийг нь сайжруулах шаардлага тавилаа
Улаанбаатар хотын төвд байрлах Хангай зочид буудлын барилга анх 1982 онд баригдсан байдаг. Гэсэн хэдий ч эзэмшигч нь ашиглахгүй балгас хэлбэрээр 30 орчим жил болсон. Үүнээс улбаатай гэмт хэрэг зөрчил гарах шалтгаан болж ирсэн байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг "Хангай" зочид буудлын асуудлаар мэдээлэл хийлээ.
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав
НЗДТГ болон БНСУ-ын Экспорт-Импортын банк хамтран хэрэгжүүлж буй “Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих төсөл”-ийн хэрэгжүүлэгч талууд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Орон Сууны бодлогын газар, Нийслэлийн орон сууцны корпораци, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй Аум ба Лий түншлэлийн төлөөлөл болон Кореа Их сургуулийн Сэжонг кампус дахь Хот судлалын тэнхимийн төлөөлөл оролцон, Нийслэлийн түрээсийн орон сууцны бодлогын талаар хэлэлцсэн юм.
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Дөрөвдүгээр сарын 24, 25-нд ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байх төлөвтэй, мөн ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа юм байна. Тиймээс ОБЕГ-аас,
Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох,Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-0.9
°
C
-0.9
°
-0.9
°
64%
7kmh
40%
Баа
-2
°
Бям
-4
°
Ням
-16
°
Дав
-13
°
Мяг
-13
°
- Advertisement -