БНСУ-ын Кёнсанбүг мужтай байгальд ээлтэй эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон БНСУ-ын Кёнсанбүг мужийн захирагч И Чолб Ү нар хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Санамж бичгийн хүрээнд байгальд ээлтэй эрчим хүч нийлүүлэх, ногоон хотыг бий болгох чиглэлээр бүтээн байгуулалт, ашиглалт, түгээлт, техник, ТЭЗҮ-ийн судалгаа боловсруулахаар хамтран ажиллах юм.
Уг санамж бичгийг байгуулснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй эрчим хүч...
Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ
“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж, “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа.
Төрийн өмчийн их сургуульд тогтмол...
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулж буй. Энэ хүрээнд Намъянжүгийн гудамж буюу Зүүн дөрвөн замын уулзвараас “Нарантуул” захын уулзвар, цаашлаад Чулуун овооны тойргоос “Гермес” худалдааны төв...
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Азийн хөгжлийн банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Улаанбаатар хотод 2024-2028 онд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Азийн хөгжлийн...
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
НЗДТГ-аас Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөгийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Сэлбэ, Баянгол, Баянхошуу салбарт зохион байгуулж байна. Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны...
Монголбанк: Хар жагсаалтад бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулна
Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Энэхүү ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон КОВИД-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний...
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олон, үе үеийн багш, ажилчид, төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж,...
Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах Ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан тухайн Ажлын хэсгүүд нь
Зөрчилтэй...
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.
2024 оны 4 сарын 17-21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын...
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулна
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 26 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны “U money” үйлчилгээний цэгийн...
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
0.1
°
C
0.1
°
0.1
°
59%
4kmh
40%
Баа
-3
°
Бям
-4
°
Ням
-13
°
Дав
-13
°
Мяг
-11
°
- Advertisement -