-3.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 29, 2024

Нийгэм

Ус их тогтдог байршилд борооны ус зайлуулах шугам угсарч байна

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 2-24 байр орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна. Тодруулбал, тус байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг байна. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах  410 метр шугам угсралтын ажлыг эхлүүллээ.

Шар хад, Да хүрээ захын орчимд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хашаалсан зөрчилтэй 20 ААН-ийн 508 метр хашаа, хайсыг буулгалаа

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй. Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг БЗД-ийн 17-р хороо, Шар хад,  Да хүрээ зах орчимд ажиллалаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа.  Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна. 2022 онд ДНБ 53.9 их...

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Үүний дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга Г.Анхныбаяр

Бүгд Найрамдах Чех Улсын “Инекон” компанийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Чех Улсын “Инекон” компанийн Захиргааны зөвлөлийн дарга Иосеф Хушек болон Чех Улсын Зүүн Ази дахь Худалдааны танхимын ерөнхийлөгч Милан Клечка тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн төрлийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах...

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч байна

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын...

“Орхон” их сургуулиас 115 дугаар сургууль хүртэлх авто замын ажлыг эхлүүллээ

“Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэлх авто замын газар чөлөөлөлтийн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Ээрмэл буюу "Ариг гал" компанийн төлөөлөлтэй уулзсан. Тэгвэл тус авто замын ажлыг эхлүүллээ. “Орхон” их сургуулиас урагш 115 дугаар сургууль хүртэл буюу Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбох 640 метр уг авто замыг зургаадугаар сарын 1-нд...

Хувьцааны ногдол ашгаа аваагүй иргэд брокерын компанидаа хандахыг зөвлөлөө

“Эрдэнэс тавантолгой”  компанийн 1072 хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэд хүсэлт гаргах боломжтойг мэдээллээ. Тухайлбал, хувьцаатай ч ногдол ашгаа авч чадаагүй иргэд төвлөрсөн хадгаламжийн төвд хүсэлт гаргаж, мэдээллээ шалгуулах аж.  Учир нь, төвлөрсөн хадгаламжийн төвд бүх үнэт цаас болон брокер дилерийн хаяг, байршил, утас байдаг бөгөөд 1072 хувьцааны өмнөх ногдол ашгаа аваагүй иргэд лавлаж, тодруулах боломжтой гэв. Ногдол ашгийн мөнгийг...

Х.Нямбаатар: Татварын өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай зөвшилцөнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлаар уулзалт хийлээ. Уулзалтад оролцож буй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөллүүд тулгамдаж буй асуудлаа нийслэлийн удирдлагуудад уламжиллаа. Зочлох үйлчилгээний салбарын төлөөлөл н.Ганзориг: -Энэ салбарын бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын...

Сонгинохайрхан дүүрэгт 14.6 км үерийн далан байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар Баруунсалаа орчмын үер буух эрсдэлтэй байршилд ажиллалаа. Тус дүүргийн 24 дүгээр хорооны үерийн эрсдэлтэй байршилд гүүрэн байгууламж байрлуулж, үүнтэй уялдуулан үерийн далан байгуулах, Баянхошууны тойргийг Баруунсалаатай холбосон авто зам барихаар болов. Мөн тухайн орчимд үерийн ус хуримтлуулах хиймэл нуур байгуулах саналыг Хотын дарга гаргасан...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
74%
0kmh
40%
Бям
-4 °
Ням
-13 °
Дав
-13 °
Мяг
-11 °
Лха
-9 °
- Advertisement -

Шинэ мэдээ