-28.9 C
Ulaanbaatar
Даваа, 12 сар 23, 2024

Нийгэм

“Монгол Хятадын Экспо”-д 420 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын ӨМӨЗО-той хамтран “Монгол- Хятадын Экспо” хоёр дахь удаагийн арга хэмжээ  09 дүгээр сарын 26-аас 30-ны өдрүүдэд Хөх хотод болох  гэж байна. “Монгол-Хятадын Экспо”-г зохион байгуулснаар  Монгол, Орос БНХАУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад оролцох алхамыг улам бүр эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, үндэсний бараа бүтээгдэхүүнийг бусад оронд  сурталчлан таниулж, борлуулах, БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ,...

ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит грантад шалгарсан бүтээлүүдийн нэрс тодорлоо

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд грант олгох” журмын дагуу хүлээн авсан бүтээлүүдийн нэрс тодорлоо. Тодруулбал, грант горилж мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн нийт есөн бүтээлийг ирүүлсэн. Бүтээлүүдийг шинжлэх ухааны багтаамж буюу технологийн түвшин, техник эдийн засгийн үзүүлэлт, зах зээлийн эргэлтэд...

Бөхийн өргөөгийн уулзвараар зүүн эргэж болно

Нийслэлийн төв зам дагуух долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан байна. Энэ талаар Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд "Засаг даргаас Бөхийн өргөөний уулзварыг зүүн гар тийш эргүүлэх шийдвэр өгсөн. Өнөөдөр бид бэлтгэл ажлаа хийгээд маргааш өглөөнөөс Бөхийн өргөөний уулзвараар зүүн гар тийш эргэх боломжтой болж байна"...

Их хэлмэгдүүлэлтийн түүх 80 жил болжээ

Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн 80 дахь жил энэ онд тохиож байна. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга манай оронд зөвхөн 1937-1939 онд лам нарыг хомроголон устгаснаар төгсөөгүй. Дараа нь “улс төрийн эсэргүү” гэх зохиомол хэлмэгдүүлэлт бий болж, тухайн үедээ төр засагт алба хашиж байсан сэхээтэн олон хүнийг зөвхөн намын удирдлагынхаа эсрэг үг хэлсний төлөө, улс орныхоо төлөө үг хэлсэний...

Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар цочир хүйтэрнэ

Өнөө шөнө  Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод  аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ. Наймдугаар сарын 28-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун секундэд 5-10 метр.  Сэрүүсч шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи  зүүн өмнөөс секундэд 5-10...

Үерт урсаж байсан хүг аварсан 5 иргэнийг шагнажээ

Орхон аймагт энэ сарын 14-нд орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас үерийн усанд урсаж байсан 15 настай н.Мандуул хүүг Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ уснаас гаргаж авах гээд хүчрэхгүй байх үед ИТХ-ын төлөөлөгч, Шанд багийн иргэн Э.Цагаанхүү багийнхаа нөхцөл байдалтай танилцаж явж байгаад таарсан байна. Ингээд Ж.Баатарын машинаас олс авч хүүг аварчээ. Хүүгийн амийг аварсан таван иргэнийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шагнажээ. Орхон аймгийн “Хүндэт...

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулган болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр ирэх есдүгээр сард үндэсний чуулган зохион байгуулахаар болсон.  Үндэсний чуулганы өмнө салбар хуралдааны эхлэл болох  “Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хуралдаан өнөөдөр/2017.08.28/ боллоо. Салбар хуралдаанд нийт 70 орчим аж ахуй нэгжийн төлөөлөл ирсэн бөгөөд хуралдааныг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үг хэлэв. Тэрбээр “Хүнсний...

Ургацын урьдчилсан балансаар улаан буудайн 74.6 хувийг хураан авна

Улсын ургацын комиссын хуралдаан өнөөдөр/2017.08.23/ ХХААХҮЯ-нд боллоо. Хурлын үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга  П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Энэ жил  2017 онд улсын хэмжээнд  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянга...

Хөвсгөл аймагт 5 хэм хүртэл цочир хүйтэрчээ

Хөвсгөл аймагт наймдугаар сарын 21-ний даваа гарагийн шөнө анхны цас орж, хөрсөн дээр цочир хүйтэрлээ. Тус аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Цэцэрлэг, Рэнчинлхүмбэ, Цагааннуур, Ханх зэрэг сумуудад хоёр см цас орж өдөртөө шуурч хайлсан байна. Цас орсны улмаас хөрсөн дээр 5 хэм хүртэл цочир хүйтэрчээ. Энэ жилийн хувьд нийт нутгаар гантай байсан боловч сүүлийн өдрүүдэд түр зуурын бороо өдөр бүр орж байгаа учраас ган тайлагдаж түймрийн аюултай...

ОХУ-аас 200 мянган тонн улаан буудай нийлүүлэхээр боллоо

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д энэ сарын 19-21 өдрүүдэд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко болон бусад албаны төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар  “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн II шатны хүрээнд Монгол Улсад ОХУ-аас шүлхий болон бог малын мялзан өвчний эсрэг вакциныг нийлүүлэх, Монгол Улсын өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор ОХУ-аас  өвс тэжээл, улаан буудай худалдан авахад  хэрхэн хамтран ажиллах...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-28.9 ° C
-28.9 °
-28.9 °
76%
1kmh
61%
Дав
-12 °
Мяг
-13 °
Лха
-18 °
Пүр
-18 °
Баа
-18 °
- Advertisement -

Шинэ мэдээ