Танайх цахилгааны хязгаарлалтад орсон эсэхээ шалгаарай
Өнөөдөр буюу 2018 оны 6 дугаар сарын 6-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
10:30-17:30 цагт: 8, 12, 13-р хороо Жанжины 7, 10, 19-25, Чулуун овооны 1-8, Улаанхуарангийн 1-5-р гудамжууд, Алтан тэвш АОС-ууд, Техник форум, Монскан, Магнай трейд ШТС-98, Элмеко, Шим өгөөмөр, Миш маш, Мобиком, Түмэн сант тэнгэр Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэйшнл, Вэлл март ХХК-ууд, БЗД-ийн Нийтлэг үйлчилгээний газар, Ботаникийн хүрээлэн болон эдгээрийн...
Дурсгалт газруудын хамгаалалтын зэргийг ахиулах шаардлагатай болжээ
Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл, урлагийн байгуулагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгээр ахлуулсан УИХ-ын гишүүд Дорноговь аймагт ажиллажээ.
Бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа болон холбогдох албаны хүмүүс багтсан бөгөөд тус аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан ой,...
Хотын авто замын хөрөнгийн менежментэд Дэлхийн Банк дэмжлэг үзүүлэхээр болжээ
Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Харилцан ойлгоцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Даян Дэлхийн Гамшгийн Эрсдэлийг Бууруулах, Сэргээх Сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий Дэлхийн Банкны шинэ техникийн...
Амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорложээ
Амаржаад удаагүй байсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 01-ний өглөө үүрээр ЭХЭМҮТ-д амаржсан эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа хорлосон байна. Талийгаач эмэгтэй эмнэлгийн гурван давхрын цонхоор үсэрсэн гэнэ. Түүнийг үсэрч байх үед хэн хараагүй, мэдээгүй аж. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сарын 26-ний өдөр амаржиж эрүүл сарүүл хүүхэдтэй болсон гэнэ. Гэхдээ амиа хорлох шалтгаан нь одоогоор тодорхой бус байгаа...
Зургадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ
Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс зургадугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард цаг агаар дулаарч, 34 хэм хүрч халах ч зарим аймгийн нутгаар сэрүүсч шөнөдөө хоёр градус хүртэл хүйтэрнэ гэж мэдээлжээ. Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад...
Элсэлтийн ерөнхий шалгалт авах байруудтай танилцаарай
Элсэлтийн ерөнхий шалгалт 2018 оны зургаадугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
ЭЕШ-ын хуваарь:
Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ.
Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна./
Суудлын хуваарь
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
Бүрэн дунд...
"Говийн чоно 2018" олон улсын сургалт дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа боллоо
Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Номхон далайн командлалтай хамтран долоо дахь жилдээ зохион байгуулж буй “Говийн чоно-2018” олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа Ховд аймагт боллоо.
Сургуулийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын хэргийг түр хамаарагч Мануэл П.Микаллер, АНУ-ын Номхон далайн командлалын бодлого зохицуулалт, төлөвлөлтийн даргын дайчилгаа хариуцсан орлогч, бригадын генерал Сюзань П.Варес-Лам, Ховд аймгийн Засаг...
Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн тодорчээ
Монгол HD телевизээс санаачлан албан ёсны эрхтэйгээр хийж байгаа "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлэг гарсан цагаасаа хойш үзэгчдийг байлдан дагуулж, чамгүй хүлээлт үүсгэсэн гайхалтай нэвтрүүлэг болж чадсан. Тэгвэл ирэх есдүгээр сараас Монгол ТВ-ээр үзэгчдийн хүртээл болох "Авьяаслаг Монголчууд" шоуны шүүгчдийн бүрэлдэхүүн тодорчээ Тус шоунд өмнөх хоёр улирлын шүүгчээр ажиллаж байсан реппер, продюсер Рокит Бэй хэвээр байгаа бол үлдсэн гурван шүүгчийг шинээр сонгосон байна.Тодруулбал, Рокит бэй,...
Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг суллаж, батлан даалтад гаргажээ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг өнгөрөгч сарын 31-нд суллаж, батлан даалтад гаргажээ.
Тэднийг Авлигатай тэмцэх газраас “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан “Стандарт” банкнаас авсан зээлд хамаатай байж болзошгүй гэж үзэн, байцаалт авч байгаад хорих саналыг нийслэлийн Прокурорт хүргүүлсэн ажээ. Тиймээс өнгөрөгч дөрөвдүгээр сарын 02-нд...
Баян-Өлгийн аймгийн 45 ээж "Алдарт-Эх"-ийн одонгоор энгэрээ мялаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнасан юм.
Энэ жил улсын хэмжээнд “Алдарт эх” одонгоор шагнагдсан 8600 орчим эмэгтэйн 454 нь Баян-Өлгий аймгаас шагнагдаж байгаа аж.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 53 дугаар зарлигаар тус аймгаас 74 ээж І зэргийн одон, 380 ээж ІІ...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-6.9
°
C
-6.9
°
-6.9
°
73%
3kmh
75%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-12
°
Мяг
-20
°
- Advertisement -









































