Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх 2 дахь удаагийн вакцин ирлээ
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдаас өгөгдсөн үүргийн дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5,1 тэр бум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийх замаар худалдан авахаар болсон. Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар худалдан авч, Увс, Баян-Өлгий,...
Малын үүлдэр угсааг сайжруулах, бүртгэлжүүлэхэд хамтран ажиллах санал тавилаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Франц улсаас Монгол улсад суугаа элчин сайд Хатагтай Элизабет Барзак болон Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташэ Орелиа Талваз нарыг хүлээн авч уулзлаа.
Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хоорондын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хэлбэрт шилжиж эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа эрчимжсэн мал аж ахуй, мах, сүүний чиглэлийн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын...
ХХААХҮЯ-наас өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор мал, мах бэлтгэх тендэрийг аж ахуй нэгжүүдийн дунд зарлаж байна
Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 44 дүгээр тэмдэглэлд тусгагдсан өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилгоор “Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд орон нутгаас мал, мах бэлтгэх ажлыг мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран ХХААХҮЯ-аас зохион байгуулах гэж байна.
Уг шалгаруулалтад мал төхөөрөх үйлдвэр, мах хадгалах зориулалтын хөргөлттэй агуулах бүхий аж ахуйн нэгжүүд оролцох эрхтэй юм.
Энэ ажилд оролцох...
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд 230 ААН оролцоно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг энэ сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулах гэж байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын мэргэжилтэн С.Золбаяр “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Дэмбэрэл “Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, ААН-үүдийг бүртгэх ажил бүрэн дууссан....
Хөнгөлөлттэй эм авах гэж урт дараалалд зогсохгүй боллоо
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хөнгөлөлттэй эмийг сард хоёр удаа худалддаг байсныг болиулав.
Үүний зэрэгцээ Д.Сарангэрэл сайд хөнгөлөлттэй эмийн жагсаалт болон түүнтэй холбоотой мэдээллийг эмийн сангууд мэдээллийн самбартаа хэрхэн байрлуулсан байдалд шалгалт хийхийг чиглэл болгов.
Даатгуулагч нь эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ...
Архивын лавлагааг үнэ төлбөргүйгээр олгоно
Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй.
Энэ хүрээнд Батлан хамгаалах төв архиваас өнөөдөр лавлагаа, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүйгээр олгох юм. Түүнчлэн баримтат кино, архивын баримтыг дэлгэн үзүүлэхийн сацуу гэрэл зургийн бичил үзэсгэлэн гаргана.
Үүний зэрэгцээ Архивын ерөнхий газраас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулах аж.
МҮЭХ-ны Ерөнхийлөгчид гурван хүн өрсөлдөнө
МҮЭХ-ны Их хурал энэ сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Их хурлаар шинэ удирдлагаа сонгохоор төлөвлөжээ.
Энэ удаа МҮЭХ-ны Ерөнхийлөгчид одоогийн дарга Ц.Амгаланбаатар, Монголы эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар, МҮЭХ-ны гишүүн Б.Гэрэлмаа нар өрсөлдөхөөр нэрээ бүртгүүлжээ
Б.Батзориг: Грекийн хүлэмжийн аж ахуйн технологийн шийдлийг Монголд нутагшуулна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Грек Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд ноён Леонидас Роканасыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Батзориг найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай Грек улсын Элчин сайд болон Элчин сайдын яамны хамт олонд хоёр орны дипломат харилцаа, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байгаад нь талархал илэрхийллээ. Мөн хоёр орны хүнс, хөдөө...
Нийслэл хот зэрлэг амьтан хамгаалах төвтэй боллоо
Нийслэл хотын суурьшил тэлэхийн хирээр зэрлэг амьтдын тархац нутаг хязгаарлагдаж идэш тэжээл хайсан амьтад хотод орж ирэх явдал цөөнгүй гарах болсон. Мөн иргэдийн мэдээллээр гэмтэж, бэртсэн амьтдыг хамгаалах, тэжээн тэнхрүүлэх явдал нэмэгдэж байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газар, Монголын мэргэжлийн анчдын холбоо хамтран амьтан хамгаалах байгууллагуудын санхүүгийн дэмжлэгтэйгээр төсвийн бус эх үүсвэрээр "Зэрлэг амьтан асрах төв"-ийг байгууллаа. Салаа туурайтан, махан идэштэн, шувууны байруудаас гадна...
17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэн зул өргөлөө
Отгонтэнгэр хайрханд амь үрэгдсэн 17 уулчны гэгээн дурсгалыг хүндэтгэж Сүхбаатарын талбайд зул өргөх ёслол боллоо.
Зул өргөх ёслолд уулчдын гэр бүл, анд нөхдөөс гадна олон зуун монголчууд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм.
Энэхүү үйл ажиллагаанд Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубүүдийн Холбоо, Уул болон аяллын холбоод, клубүүд нэгдсэн бөгөөд тус клубүүд өчигдөр цуглан нэгдсэн алхалт хийж, хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
...
Цаг агаар
Ulaanbaatar
broken clouds
-9.9
°
C
-9.9
°
-9.9
°
73%
7kmh
75%
Баа
-20
°
Бям
-21
°
Ням
-15
°
Дав
-12
°
Мяг
-20
°
- Advertisement -









































