-16.9 C
Ulaanbaatar
Ням, 11 сар 24, 2024

Фото мэдээ

Зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын автомашиныг хүлээлгэж өглөө

ЭМЯ-наас өнөөдөр зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын эмнэлгийн тусламжийн 5 автомашиныг Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө. “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн хүрээнд БНСУ-аас нийлүүлж буй эдгээр машин нь нийт нэг тэрбум 466 сая төгрөгийн өртөгтэй аж. Автомашин нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай...

Монголын сайхан бичигтнүүд Ерөнхий сайдаас шагналаа гардав

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2018“ улсын 22 дахь уралдааны шилдгүүд шагналаа гардлаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав. Уралдааны шилдэг зургаан оролцогчийг гадаадад аялуулдаг, 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрх олгодгоороо энэхүү уралдаан хамгийн өндөр шагналын сантайд тооцогддог юм. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд болсон шагнал гардуулах ёслолыг МОНЦАМЭ агентлагийн дарга,...

Б.Зангад, А.Долгор, Ж.Золбаяр нарыг Хангарди одонгоор шагналаа

Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын дижей, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав. Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч...

Анагаахын шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн барилга ашиглалтад орлоо

АШУҮИС-ийн цогцолбор хотхоны эхний ээлжийн А, Б блок буюу эмнэлэг, сургалтын төвийг нээлээ. Их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх бодлого Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган ажиллаж буй. Тус ажлын эхлэл болгож АШУҮИС-ийн цогцолбор хотхоны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн юм. Шинээр ашиглалтад оруулж буй хичээлийн байранд 3000 гаруй оюутан суралцах боломжтой бөгөөд орчин үеийн төхөөрөмж, хэрэгслээр тоногложээ. Харин 62 ортой Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлэг жилд...

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 94 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Шадар сайд Ө.Энхтүвшин, Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар болон УИХ-ын гишүүд, МАН-ын гишүүд дэмжигчид, иргэдийн төлөөлөл оролцсон юм. ...

Сурлага, амжилтаар манлайлсан 28 оюутанд тэтгэлэг олгов

Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх их дээд сргуулийн 1-6 дугаар дамжааны 28 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэгээ олгов. Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа үеийн нөхдөө манлайлж буйгаар нь эдгээр оюутнуудыг шалгаруулж, батламж тэмдэг, мөнгөн тэтгэлэгийг гардуулсан юм. Шинжлэх ухааны туршилтыг өөрийн оронд болон гадаад улсад амжилттай хийсэн, шинэ бүтээгдэхүүний гэрчилгээ авсан, эрдэм шинжилгээний олон ажил хийсэн, дүүрэг, улсын мэргэжлийн олимпиадад...

Арван зургаан настнууд "Иргэний андгай" өргөв

Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол” төрийн ордонд болж, 16 настнуудын төлөөлөл 850 гаруй залуус оролцож, 43 нь ерөнхий сайд болон шинжлэх ухаан, боловсрол, урлаг, спортын манлайлагчдаас Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардаж авлаа. Монголын Залуучуудын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран 16 дахь удаагийн ёслолыг амжилттай зохион байгуулав. Иргэний андгай өргөх ёслол Улаанбаатар хот, 21 аймагт...

Инновацийн үзэсгэлэнд 1500 гаруй бүтээлийг танилцуулж байна

Энэ жил “Шинжлэх ухаан мэдлэгийн үйлдвэрлэл” уриатай зохион байгуулж буй Шинжлэх ухааны салбарын ажилтны өдөрт зориулсан албан ёсны үйл ажиллагаа "Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнгээр эхэллээ. Энэхүү үзэсгэлэн нь эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны салбарын дэвшил, шинэ нээлт, ололт, үр дүн, амжилтаа нэгтгэн дүгнэж, харилцан мэдээлэл солилцож, бүтэн жилийн мэдлэг, оюуны хөдөлмөрөө ард олондоо тайлагнахаас гадна шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэл тогтоох, инновацийн...

Цахим номын сангийн нээлт боллоо

Монголын залуучуудын холбооны төв байранд байрладаг “Солонгосын мэдээлийн төв”-д Цахим номын сан шинээр нээлээ. Монголын оюутан залуусын сурч боловсрох хүрээг өргөжүүлсэн энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд БНСУ-ын ЭСЯ тусалсан бөгөөд Мэдээллийн төв байгуулснаас хойш 4000 гаруй солонгос номоор баяжуулж, өдөрт 40 гаруй хүнд үйлчилдэг байна. Энэхүү номын санд солонгос хэлээр чөлөөт сонголттой, уран зохиолын болон бусад салбар шинжлэх ухааны ном, сэтгүүлүүд, үнэгүй интернэтэд холбогдсон суурин компьютерууд, iPad...

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож, УИХ-ыг тараахыг шаардан жагсав

ЖДҮХС-аас зээл авсан эрх мэдэлтнүүдийг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр боллоо. Нам бус залуусын хөдөлгөөнөөс зохион байгуулсан "Нэхүүл" жагсаалд оролцогчид Төрийн Ордны гадаа ирж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тулган шаардах бичиг хүргүүллээ. Жагсагчид өргөсөн тангарагаасаа буцсан нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллагад шалгуулах шаардлагыг тавьсан байна. Харин уучлал хүсэх нь ард түмнийг доромжилсон хэрэг учраас хүлээж авахгүйгээ тус бичигт илэрхийлжээ.  
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
66%
6kmh
40%
Дав
-15 °
Мяг
-12 °
Лха
-7 °
Пүр
-9 °
Баа
-11 °
- Advertisement -

Шинэ мэдээ