Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиолоо
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 94 жилийн ой тохиож байна. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа удирдлагын газрын дарга Ш.Чинбат, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр...
Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт, 2019-2020 оны Улсын хэлэлцээрт өнөөдөр Засгийн газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны удирдлагууд гарын үсэг зурлаа.
2019-2020 оны Улсын хэлэлцээрийн төсөл нийт зургаан бүлэг 51 зүйлтэй бөгөөд хөдөлмөрийн салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ажлын байр бий болгох, 2020 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэх, нийгмийн хамгааллыг сайжруулах зэргийг тусгасан байна....
Ойн салбарын үндэсний чуулганы салбар хуралдаан эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар:
Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм.
Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиож байна
Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт...
“Мөнгөн мод”-ын эзэд тодров
"Мөнгөн мод" 13 дахь удаагийн наадам УДБЭТ-т өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 2008 оноос хойш тайз дэлгэцийн шилдгүүдийг тодруулж ирсэн тус наадамд Засгийн газрын тогтоолоор энэ жил таван шинэ төрөл нэмэгдэж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлд хамаарах 12 салбарыг бүрэн багтаасан юм.
Нийт 24 номинацийн 12 бүтээл нь тэргүүлэх чиглэлийн судалгаан дээр суурилсан уран бүтээл гэдгийг зохион байгуулагчид онцлов. Тайз дэлгэцийн 12 бүтээл,...
Богд Жавзандамбын хэрэглэж байсан чулуун эдлэлүүдийг олон нийтэд дэлгэлээ
Богд хааны хэрэглэж байсан чамин тансаг хийцтэй үнэт, эрдэнийн чулуун эдлэл хэрэглэлийг дэлгэсэн “Чулууны гайхамшиг” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээлтээ хийв.
“Монгол орон чулуун дурсгал ихтэй бөгөөд чулуу, эрдэнийн чулууг өдөр тутмын аж байдал, ахуй амьдралдаа өргөн хэрэглэж ирсэн уламжлалтай. Чулууны ертөнц шавхагдашгүй арвин, давтагдашгүй. Байгалийн чулуу хүний биед онцгой ач холбогдолтой. Байгаль эх 80 сая жилийн өмнө чулууг бий болгосон бөгөөд энэ нь...
Гадаад аялах, суралцах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна /ФОТО/
Өнөөдөр Сүхбаатарын талбайд Гадаад харилцааны яам иргэдэд үйлчилж байна. Өдөрлөгт гадны улс оронд зорчих виз мэдүүлэх, гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа юм.
Энэ хүрээнд манай улсад суугаа 18 Элчин сайдын яам, Олон улсын хоёр байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон, Гадаад харилцааны яамны салбар хэсгүүд оролцож байгаа аж.
...
Их цагаан тугаа цэнгүүллээ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож байна. Өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов. Үүний дараа 10.00 цагаас Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.
Есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв....
Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан. Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ.
Манай улсад энэн шиг...
Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөллөө.
Улс төрчид болон төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас их хэмжээний зээл авсан тухай мэдээлэл нийтэд ил болсон. Үүнтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ёс зүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн юм. Энэ дагуу Засгийн газраас “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-18.9
°
C
-18.9
°
-18.9
°
71%
4kmh
0%
Мяг
-12
°
Лха
-7
°
Пүр
-9
°
Баа
-11
°
Бям
-12
°
- Advertisement -