-31.9 C
Ulaanbaatar
Бямба, 12 сар 20, 2025

Фото мэдээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэмэлт өөрчлөлтийн уг эхийг ёсчлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нотлон баталгаажуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тамгыг залан ирж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Ёслол хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирснээр Үндсэн...

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиож байна

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт...

Иргэний андгай өргөх ёслол болов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Иргэний андгай өргөх ёслол 17 дахь жилдээ Төрийн ордны Их танхимд болов. Монгол Улсын Ерөнхий сайд иргэний андгай өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй 800 гаруй залуус, сурагчдад хандан үг хэлэв. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолд ирсэн хүндэт зочид, багш нар, сурагчид, эцэг эхчүүд та бүхэнд Монгол...

Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа

Хөгжмийн зохиолч, "Чингис хаан" одонт, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Шарав агсны "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо. "Алтан пянз"-д Хоёрдугаар симфони-1987 он Монгол орон бадартугай-2011 он Зуурдын орон-1998 он Трио-1980 он болон түүний хамгийн сүүлийн бүтээл болох 2018 онд туурвисан Эхийн сэтгэл шиг хэмээх таван бүтээл багтжээ.

“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа

“Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүхт 380...

ХӨСҮТ нян судлалын лабораторийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

ЭМЯ, Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн халдвар хамгааллын дэд бүтцийг бүрэн шийдлээ. Ингэхдээ тус төвийн Төвлөрсөн ариутгалын тасаг болон Нян судлалын лабораторийн барилгыг иж бүрэн засаж, агааржуулах нэгдсэн систем суурилуулан, интернэт, цахилгаан, дулааны холболтуудыг нь шинэчилж, дохиололтой болгожээ. Түүнчлэн тус хоёр тасгийн тоног төхөөрөмжүүдийн хүчин чадлыг сайжруулснаас гадна эмч, лаборантуудыг мэс заслын багаж, хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэх горим,...

Дэлхийн гранпри тэмцээний аваргууд эх орондоо ирлээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ улирлын сүүлчийн дэлхийн гран при тэмцээн БНСУ-д болж, Монголын “Улаанбаатар ММС Энержи” багийнхан түрүүлсэн. Ингэснээр Э.Цэрэнбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нараар багаа бүрдүүлсэн тэд тус тэмцээнд Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа алтан медаль хүртсэн юм. Дэлхийн дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгасан “Улаанбаатар ММС Энержи” эх орондоо ирлээ.

Тээвэрчид, нийтийн тээврийнхэн ХНХЯ-ны гадна жагслаа

Зохистой хөдөлмөрийн Дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2019.10.07/ ХНХЯ-ны гадна цуглаан зохион байгуулж, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд С.Чинзоригт шаардлага хүргэлээ. МТХГТА-ны ҮЭ-ийг холбоог төлөөлж Петростар ХХК-ний ахлах түгээгч Ч.Чулуунцэцэг: “Үйлчлүүлэх автомашины тоо нэмэгдсэнээр нэг түгээгчийн түгээлт хийх тоо дагаж өсдөг. Шатахуун түгээх үед нүүрстөрөгчийн ханасан хий буюу машины түлшний савыг онгойлгоход маш хүчтэй...

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн 20 дугаар зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 21 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан юм. Монголын хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгод хар сүүдэр болж түүхэнд бичигдсэн энэ "Хар өдөр"-ийг Монголын ард түмэн мартаагүй байна. Одоогоос 21 жилийн тэртээ хэрцгийгээр хөнөөгдсөн С.Зориг агсны хөшөөнд түүний төрсөн...

ФОТО: Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар Нээлттэй хаалганы өдрөөр

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар Нээлттэй хаалганы өдрөөр
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
-31.9 ° C
-31.9 °
-31.9 °
75%
1kmh
0%
Ням
-16 °
Дав
-10 °
Мяг
-19 °
Лха
-19 °
Пүр
-15 °
- Advertisement -

Шинэ мэдээ