9.1 C
Ulaanbaatar
Даваа, 4 сар 29, 2024

Фото мэдээ

Утааны эсрэг хэвтээ жагсаал боллоо

Засгийн газар, шийдвэр гаргагчдыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа эрчимжүүлэхийг шаардаж өнөөдөр “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ-аас Д.Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулав. Жагсаалд оролцогчид “Боож үхлээ”, “Агаарын бохирдлыг устга”, “Үр хүүхдээ эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьдруулмаар байна” зэрэг лоозон барьж, 15 минут хэвтсэн юм. Мөн дээрх үгсээ Англи, Орос хэлээр орчуулсан нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг олон улсад хүргэх зорилготой аж. ...

АИХ-ын дөрвөн депутатыг төрийн одон медалиар шагнав

Ардчилсан Үндсэн хууль баталсаны 26 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, Үндсэн хууль батлахад оролцсон Ардын их хурлын дөрвөн депутатыг төрийн одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат эдийн засагч цолоор А.Бааст, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Д.Лонжидсүрэн, Р.Чойжинням, Л.Батчулуун нарыг шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулав. Энэ үеэр УИХ-ын дарга, “Одоогоос 26 жилийн өмнө Ардын их хурал 76 хоногийн турш...

Тэтгэврийн нас болон татварын нэмэгдлийг эсэргүүцэн жагслаа

Тэтгэвэрт гарах насыг 65 хүртэл үе шаттайгаар нэмэх, 1.5 сая болон түүнээс дээш цалинтай иргэдийн Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг 15-25 хувь болгохыг эсэрцгүүцэж МҮЭХ-ноос Сүхбаатарын талбайд 12.00-14.00 цагт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Жагсаалд МҮЭХ-ны уул уурхай, барилга, эрүүл мэнд, боловсролын зэрэг 22 салбар хорооны гишүүд оролцов. Энэхүү жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж Олон Улсын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо (ОУҮЭХ)-ны Ази Номхон Далайн байгууллагаас илгээлт ирүүлсэн...

Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо. Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их” бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2017 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь PM10 тоосонцрын агууламж 2.8%-иар их, PM2.5 тоосонцор,...

Ой тогтоолтын аваргууд эх орондоо ирлээ

БНХАУ-д болсон 100 мянган долларын шагналын сантай олон улсын тэмцээн мөн Индонезийн Жакарта хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус тус түрүүлж, гиннесийн дээд амжилт тогтоосон Монголын ой тогтоолтын академийн ихэр тамирчин ОУХМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бээжин-Улаанбаатарын 23-р галт тэргээр өнөөдөр эх орондоо ирлээ.

Монголын сайхан бичигтнүүд тодорлоо

МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны шилдгүүд тодорлоо. Монголын сайхан бичигтэн шалгаруулах 21 дэх удаагийн улсын уралдааны долоон ангилалд Говь-Алтайгаас бусад аймаг болон есөн дүүргээс 1000 гаруй оролцогч бүтээлээ ирүүлжээ. Оролцогчдын хамгийн өндөр настай нь 90 настай байсан бол хамгийн бага нь III ангийн сурагч байжээ.  ...

Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 98 хувьтай байна

Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд байрлах “Чингис хаан” олон улсын нисэх буудал хөшгөө нээхэд бэлэн болжээ. Тодруулбал, уг ажил 98 хувьтай байгааг гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл хэлж байна. Үндсэн гэрээнд тусгасан ажлыг бүрэн хийж дууссан ч нэмэлт гэрээгээр зарим ажлыг шинээр хийхээр болжээ. Одоогоор агаарын хөлгийн ангар болон катерингийн ажил дутуу байгаа бөгөөд энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулах аж. Одоогоос 10 жилийн өмнө энэ...

Оны шилдэг хүүхдүүд тодорлоо

Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардууллаа. Ерөнхий сайд хүүхдүүдэд хандаж, -Монгол хүний оюуны нөөц боломж, авьяас чадвар асар их гэдгийг харуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, таниулж чадлаа. Цаашид ч нөөц...

Нарантуулд гарсан галыг бүрэн унтраалаа

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын хашаан дотор “Баялаг ундраа” төвийн хойно цахилгаан барааны павильон шатаж байна гэсэн дуудлага өдрийн 12:53 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангиудын ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14:44 цагт гал түймрийг бүрэн унтраалаа. Гал гарсан шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно.

"Мөрөөдлийн шинэ жил" дөрөв дэх жилдээ боллоо

Нийслэлийн хүүхдүүдийн шинэ жилийн арга хэмжээ болох "Мөрөөдлийн шинэ жил" арга хэмжээ Олон улсын хүүхдийн Найрамдал төвд боллоо. Энэхүү арга хэмжээг НЗДТГ, Олон улсын хүүхдийн Найрамдал төв хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
clear sky
9.1 ° C
9.1 °
9.1 °
25%
3kmh
0%
Мяг
14 °
Лха
15 °
Пүр
20 °
Баа
12 °
Бям
15 °
- Advertisement -

Шинэ мэдээ