Буцалтгүй тусламжийн мөнгийг гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм.
Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар өнөөдөр нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар гэрээ...
Улаанбаатар-Дархан чиглэлийн замын ажил эхэллээ
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна.
Шинэчлэлийн хүрээнд тус замыг дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барихаар төлөвлөж байгаа юм. Мөн 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн даваанд налууг багасгах, зарим км-т амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийгдэнэ.
Улаанбаатар-Дархан чиглэлийн нь ачаа,...
Бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид “Оюутны хөгжлийн зээл”- д хамрагдана
Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталлаа.
Ингэснээр “Оюутны хөгжлийн зээл”-д бакалаврын орой, эчнээ, магистр, докторт суралцагчид хамрагдах боломж бүрдэж байна. Мөн хүү бууруулах болон богино хугацааны зээлийг дээрх бүх түвшний суралцагч авах эрхтэй бөгөөд урт хугацааны...
Хоёр тэрбум юанийг Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулахад зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа
Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд БНХАУ-ын Засгийн газраас олгож буй хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг зарцуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэлээ. Хоёр тэрбум юаниар Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг 75 хувиар бууруулна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулж инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулж төсөвт өртгийг тогтоосон боловч улсын төсөвт хөрөнгө нь...
Тэтгэврийн доод хэмжээг 252-300 мянган төгрөг болгож нэмэгдүүлнэ
Тэтгэврийн доод хэмжээг 2018 онд нэмэгдүүлж, хувь тэнцвэржүүлсэн тэтгэврийг 252 мянган төгрөг, бүрэн тэтгэврийг 300 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээрийн явцын талаар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан байна. Улмаар 2018 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 161 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газрын тогтоол баталж, тэтгэврийн доод хэмжээг 40-50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. Мөн 161...
Малын чанар сайжруулах ажлыг эхлүүллээ
1990 оноос хойш малын чанар, үүлдэр угсааг сайжруулах ажил орхигдсон. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 27 жилд хийж амжаагүй малын чанар сайжруулах чиглэлээр бодит алхам хийж эхэллээ. Тодруулбал Монгол Улсын мал сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Малын тооны өсөлт эдийн засгийн өсөлтөд таатай үр дагаврыг гаргаж байгаа хэдий ч, тогтвортой хөгжихөд малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх...
Гэр хорооллын иргэд орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлөх шаардлагагүй боллоо
Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1.2-р бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдах боломж бүрдлээ.
Улаанбаатар хотод 216.000 өрх орон сууцаар хангагдаагүй, эрүүл ахуйн эрсдэлтэй орчинд амьдарч, хөдөлмөрлөж байна. 216.000 өрх нийслэлийн агаарын бохирдлын 70 хувийг бий болгохын зэрэгцээ, зуны цагт хөрсний бохирдол, өвөл агаарын бохирдлын голомт болдогийг бид сайн мэднэ. Байгаль Орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг...
С.Зоригийг хөнөөсөн хэргийн Хяналтын шатны шүүх хурал хойшлогдлоо
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн хяналтын шатны шүүх хурал хойшиллоо. Хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болохоор товлогдсон ч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлов.
Тодруулбал, ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон учраас хүсэлт гаргасан аж. Хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны 09:00 цагт хийхээр тогтлоо.
Шүүхээс С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатарт 25, Б.Содномдаржаад 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон юм.
Цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг хүндрэл үгүй болно
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Цахим хэлбэрээр бүртгэл хийснээр цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэх гэж урт дараалал үүсдэг, цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг гэх мэт хүндэрэл үгүй болох юм. Мөн тухайн жилд харьяа дүүргийн цэцэрлэгт хэдэн хүүхэд шинээр болон нэмж авах, хэдэн хүүхэд бүртгэж авсан зэрэг мэдээлэл ил тод болж байгаа зэрэг...
Их, дээд сургуулиудын төлбөр нэмэгдэхгүй
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдлагуудыг хүлээн авч уулзаж, сургалтын төлбөрийн асуудлаар чиглэл өгч, санал солилцлоо.
Тэрбээр уулзалтын эхэнд “Монгол Улсын 150 гаруй мянган өрхийн асуудал болох их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн талаар санал солилцож, хамтдаа хэлэлцэх зорилготой та бүхнийг урилаа. БСШУСЯ-наас их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүйгээр сургалтын хэвийн нөхцлийг хангах боломжийг урьдчилан судалсны үндсэн дээр Дээд боловсролын тухай хуулийн 10...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-8.9
°
C
-8.9
°
-8.9
°
73%
5kmh
75%
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-5
°
- Advertisement -