С.Амарсайхан: Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Мөн Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. Энэ үеэр тэрбээр өргөн барьж буй Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн онцлогийн талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Нийгэм, эдийн засгийг...
МАН-ын 9 гишүүнийг гэм буруутай эсэхээ тогтоолгохыг үүрэг болгожээ
МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулж гэм буруутай эсэхээ тогтоолгохыг үүрэг болгосон тухай тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр цахим хуудсандаа мэдээлэв.
МАН авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байгааг тэрээр эхэнд нь онцлоод, "Хөгжлийн банканд хуримтлагдсан 1.8 их...
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалт зарлалаа
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит 2023-2024 оны хичээлийн жилийн оюутны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУИС-д төр, хувийн хэвшлийн их, дээд сургуулийн оюутан залуучуудтай өнөөдөр уулзах үеэрээ албан ёсоор зарлалаа.
Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриалав.
Тус тэтгэлэг Монгол Улсын урт...
Ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагч олон нийтийн өмнө уучлалт гуйдаг байхаар хуульчилжээ
УИХ-аас долоо хоногийн мягмар гарагт зохион байгуулдаг "Хуулийн мэдээллийн цаг”-т УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллийнхээ эхэнд, "Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг анх 2018 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа санаачлан, ажлын хэсгийг тухайн үеийн Хууль зүй, дотоод...
Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 407 айл, өрхөд 3052 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүллээ
Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэр үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна. Эдгээр айл, өрхүүдэд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.
Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20...
Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх чиглэлээр зөвлөгөөн, дадлага сургалтад оролцлоо
Хил орчмын ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх хамтран ажиллах тухай 2022 онд баталсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын талын ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан алба хаагчид удирдах албан тушаалтны уулзалт зөвлөгөөнд оролцлоо.
Мөн Монгол Улс, БНХАУ-ын мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан “Хятад,...
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүллээ
Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг өнөөдрөөс эхлүүлж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ний байдлаар бүртгэлийн санд 1.267.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байв. Үүнээс 800 мянга нь техник, хяналтын үзлэгт ордог. Үлдсэн 460 гаруй мянга нь техник, хяналтын үзлэгтээ ороогүй байгаа аж.
Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж ярихдаа, “Тав буюу түүнээс олон жил техник, хяналтын үзлэгтээ ороогүй бол бүртгэлээс...
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Хархорум хотын төлөвлөлттэй танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөлттэй газар дээр нь танилцлаа.
Шинэ Хархорум хотыг Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт Орхоны хөндийн 189 мянган га талбайд 500 мянган хүн амтай суурьшлын бүс, 4Е ангиллын олон улсын нисэх онгоцны буудал, хөдөө аж ахуйн кластер, 4800 га-д...
У.Хүрэлсүх: Төрийн албан хаагчид зөвхөн хуульд захирагдаж ажиллах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, агентлагуудын дарга болон төрийн албан хаагчидтай уулзлаа.
Тэрбээр улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээл, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, ялангуяа ирээдүйн хөгжлийг тодорхойлох 10 зорилтын талаар товч мэдээлэл өгөв.
Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна
2022 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын сайдад даалгалаа.
Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг энэ оны тавдугаар сарын 03-наас эхлүүлж урьдчилсан байдлаар 368,4 га-д үр тариа, үүнээс 343,8 мянган га-дулаан буудай, 20 мянган...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
-28.9
°
C
-28.9
°
-28.9
°
69%
1kmh
0%
Дав
-10
°
Мяг
-17
°
Лха
-20
°
Пүр
-16
°
Баа
-12
°
- Advertisement -





































