-5.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 24, 2024

Онцлох

Featured posts

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын хэлхээ холбоотой Киргиз Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, харилцааны бэлгэ тэмдэг болох томоохон төсөл, хөтөлбөр...

Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь нь нийслэл хотод тохиолджээ

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, 30 хүн амь насаа алдсан  байна. Үүний 26 нь том хүн, 4 нь хүүхэд байгаа юм. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 27,5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэл хотод тохиолджээ.

У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, Хүндэт зочид оо,

Үерийн голомтод анхны аврах ажиллагаа зохион байгуулсан багт “Батламж” гардууллаа

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь энэ сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон үерийн голомтод анхны өндрөөс аврах ажиллагааг зохион байгуулж, иргэний амь насыг авран хамгаалсан. Тус анхны нислэгт оролцсон БНФУ-ын Хэли-Юнион компанийн болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчдад талархал илэрхийлж, “Батламж” гардууллаа.

“Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна

Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан “Welcome to Mongolia” аялал жуулчлалын үзэсгэлэн Чингисийн талбайд гарч байна. Тус үзэсгэлэнг GRAND TOUR-2023 Аялал жуулчлалын Улсын олимпиадын хүрээнд зохион байгуулж байгаа юм.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТЫН ТӨВТЭЙ БОЛЛОО

Монгол Улс болон БНЭУ-ын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Мэдээллийн аюулгүй байдлын сургалтын төвийг байгуулах ажил анх эхэлж байсан. Өнөөдөр тус төвийн үйл ажиллагааг нээх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү сургалтын төвийг байгуулснаар ҮБХИС-ийн сонсогчид болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдыг энэ чиглэлд мэргэшүүлж, чадавхжуулах боломж бүрдэх юм. Энэтхэг...

Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ. Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр бараалхав. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж байгааг Ерөнхийлөгч онцолж, олон улсын амаргүй нөхцөл байдал, цар тахлын үед ч харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэн, ойр дотно хамтарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит тэтгэлэгт 90 оюутан шалгарлаа

“Эрдэнэс Тавантолгой" ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор жил бүр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарладаг уламжлалтай. 2022-2023 оны хичээлийн зарласан оюутны тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн 90 оюутан шалгарч өнөөдөр батламжаа гардаж авлаа.  Жилээс жилд...

Монголын говьд Дубайн “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллана

Засгийн газраас зарласан “Монгол зочлох жил”-ийн хүрээнд Дубайн аялал жуулчлалын салбарынхантай туршлага солилцон, Монголын говьд “Элсэн цөлийн сафари” аяллыг зохион байгуулахад хамтран ажиллахаар боллоо. Монголын говьд аялал жуулчлалын кемп байгуулан, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Цогтгэрэл “Лийшюр трипс туризм” ХХК (Leisure trips tourism LLC)-ийн Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Амит Агнани, Дубайг хариуцсан Гүйцэтгэх захирал Сажид Мухаммад нарыг хүлээн авч уулзсан юм.
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
-5.9 ° C
-5.9 °
-5.9 °
93%
0kmh
40%
Баа
3 °
Бям
2 °
Ням
4 °
Дав
4 °
Мяг
2 °
- Advertisement -

Шинэ мэдээ