Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ
Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж буй.
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр тус төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр анги байгуулах бэлтгэл ажлын...
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР БНЭУ-Д АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Сингхийн урилгаар 10 дугаар сарын 18-24-ний өдрүүдэд тус улсад ажлын айлчлал хийлээ.Тэрбээр БНЭУ-ын Дэд ерөнхийлөгч Жагдип Данкар, Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх, ЗХЖШ-ын дарга генерал Анил Чаухан, Хуурай замын цэргийн командлагч генерал Мануж Панди нартай хоёр талын уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав. Улмаар 2023 онд хамтран...
Өндөржүүлсэн бэлэн байдалд 14,343 ажилтан, алба хаагч, 132 цагийн турш үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатар хотод их хэмжээний үргэлжилсэн бороо орж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан тав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 14,343 ажилтан, алба хаагч, 2108 техник хэрэгсэлтэйгээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үерийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлыг хийж, гүйцэтгэлээ.
Энэ хугацаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт усанд автсан нийт 243 өрхийн 743 иргэнийг аюулгүй байршилд нүүлгэн шилжүүлсэн.Мөн үерийн ус хальсан байршлуудад...
Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 23:00 цагаас эхлэн орсон бороо өнөөдөр үд хүртэл орж, маргааш үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд үерийн...
Ч.Хүрэлбаатар: 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсээ зөвхөн биржээр худалдана
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр, тогтоол зохицуулалтын талаар сайдууд мэдээлэл хийж байна. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нүүрсний экспортын талаар хийж буй зохицуулалтыг танилцуулж мэдээллээ.
Тэрбээр нүүрсний экспорт олборлолт, ачилт, тээвэрлэлт, хилээр гарах хүртэлх үйл ажиллагааг цахимжуулж буйг дуулгалаа. Ингэснээр нэгдүгээрт, одоо нүүрсийг бүх уурхайн аман дээрээс зарах бус экспортод гарч буй нүүрсийг хилийн үнээр худалдах боломжтой болж...
Т.Даваажаргал: Гэр хорооллын айл өрхүүдийн гуравны нэг нь л стандарт зуух хэрэглэж байна
Угаарын хийн асуудлаар Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хяналт зохицуулалтын дарга Т.Даваажаргалтай ярилцлаа.– Угаарын хийн хордлогод өртсөн иргэдсайжруулсан түлшнээс боллоо гэдэг. Энэ асуудлаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?– Угаарын хийн эрсдэлтэй нөхцөл байдал улирлаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. Хавар намрын саруудад гэрийн гадна, доторх агаарын температурын зөрүү багасч байгаа үед угаарын хий нэмэгддэг. Температурын зөрүү багассанаар тухайн зууханд дотор шатаж байгаа түлшний шаталт удааширалтай байдаг. Энэ нөхцөлд угаарын хий үүсдэг. Хавар намрын улиралд айл...
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг номын сангуудад хүлээлгэн өгөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 21 аймаг, нийслэл, томоохон их сургуулиудын номын санд “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” бүтээлийг хүлээлгэн өглөө.
Дээрх бүтээл нь түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар...
“Чингис хаан” одонт Бан Ги Мүн: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан НҮБ-ын наймдахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сангийн тэргүүн Бан Ги Мүн-д төрийн дээд шагнал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ.
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ий хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Цаг агаар
Ulaanbaatar
scattered clouds
-6.9
°
C
-6.9
°
-6.9
°
73%
5kmh
40%
Дав
-15
°
Мяг
-16
°
Лха
-7
°
Пүр
-8
°
Баа
-5
°
- Advertisement -