-12.9 C
Ulaanbaatar
Мягмар, 11 сар 26, 2024

Онцлох

Featured posts

“АстраЗенека” вакцины 14 400 тунг энэ сарын 15-ны дотор татан авна

Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдлаа. Эхлээд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмчилгээний арга тактик, цар тахлын голомтыг хумих талаар...

Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх...

Г.Занданшатар: Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх баялаг бүтээгчдээ дэмжих татварын суурь шинэчлэл хийнэ

Татварын цогц шинэчлэл, Нийтийн буюу Төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна. Дотоодын үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар энэ талаар мэдээлэл өгч, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санаачлага татвар төлөгчид буюу ард түмний дэмжлэгийг авч чадсан учраас оновчтой хувилбараар үргэлжлүүлэн ажил хэрэг болно гэдгийг онцлов. Ингэхдээ дотоодын үйлдвэрлэлд ээлтэй татварын суурь орчныг бүрдүүлэх үүднээс үйлдвэрлэгчидтэй санал солилцож, тулгарч буй...

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хууль тогтоогч, гавьяат хуульч, академич, судлаач нарыг ажлын хэсэгт орж ажиллахыг урив

Улсын Их Хурлаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.18) хуульч, судлаачдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль, эрх зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Монгол Улсын...

Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан МБШТ Гандантэгчэнлин хийдээс уриалж, орон даяар аравхуй, нигүүлсэхүйн утгат олон арга хэмжээг зохион байгуулдаг болоод нэлээд хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Энэ жилийн хувьд МБШТ Гандантэгчэнлин хийд, Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газар болон сүм хийдүүд, төрийн бус байгууллагуудын хамтран “Сэтгэл ариусахуй” хэмээх арга зохион байгуулахаар болжээ. Бурхан багшийн эхээс...

"Таван толгой түлш компанийн баруун бүсийн үйлдвэрийг намар бүрэн зогсооно"

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Таван толгой түлш" компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллав. Энэ үеэр тэрбээр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны намар бүрэн зогсоож тухайн бүсэд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрс орчны бохирдлыг бууруулна гэв. "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн үйлдвэрийн хажууд нэмж нэг үйлдвэрийг 6 орчим сарын дотор шинээр барина. Шинэ үйлдвэр ашиглалтад оронгуут СХД-ийн нутагт...

​Зөрчлийн тухай хуулийг эсэргүүцэж нүцгэн жагслаа

УИХ-ын үйл ажиллагааг эсэргүүцсэн нүцгэн жагсаал боллоо. Уг жагсаалтай зэрэгцэн шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн машинтай жагсаал мөн болов. Машинтай жагсагчид дуут дохиогоо дуугарган Төрийн ордныг гороолсон бол нүцгэн жагсагчид “Амьдралд нийцэхгүй Зөрчлийн хуулийн алдааг яаралтай залруулах арга хэмжээ ав”, “Эрх мэдэлтэн та бүхэнд шударга ёс байна уу", "Ард түмний хэсэг болсон иргэдээ Засгийн газар харж хандаач", "Монголын цагдаа нохойд барьдаг мод биш" зэрэг лоозонг барьж...

Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулгана

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны...

Тавантолгойд цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Эрчим хүчний яам болон “Оюу толгой” ХХК Тавантолгойн цахилгаан станцыг (ТТЦС) барьж ашиглалтад оруулах “Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай гэрээ”-нд гарын үсэг зурав. Ингэснээр Оюу толгой уурхай болон Өмнөговийн зарим хэрэглэгчдийг дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээр хангах урт хугацааны шийдэлд хүрч байна. Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Монгол Улсын Засгийн газрын хуралдааны шийдвэрийн хүрээнд бид энэхүү гэрээг үзэглэж...

Ерөнхийлөгч хатуу хөл хорио тогтоохгүй байх санал хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорио, хязгаарлалтын дэглэм тогтоолгүйгээр вакцинжуулалтыг онцгой эрчимжүүлж, иргэдийнхээ ухамсарт түшиглэн нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр албан бичгээр хүргүүллээ. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд тэргүүлэн гаргаж байгаа “бизнесийн үйл ажиллагааг зогсоолгүй, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэн, цар тахлыг зөв менежментээр, хохирол багатайгаар даван туулахын тулд хорьж биш, сөрж тэмцье”...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
light snow
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
85%
4kmh
100%
Лха
-9 °
Пүр
-4 °
Баа
-3 °
Бям
-7 °
Ням
-13 °
- Advertisement -

Шинэ мэдээ