2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын 2016...
Х.Баттулга: У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх хүсэлтийн хариуг УИХ-ын дарга М.Энхболдод өгөв.
Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай уг бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн юм.
Уг хариу албан бичигт “Монгол Улсын Их Хуралд
Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын...
Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс байгуулж, мал, мах экспортолно
Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авахаар Засгийн газар шийдвэрлэлээ.
Малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс бэлтгэсэн мал, мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах бэлчээр, тэжээлийн газрыг холбогдох хуульд нийцүүлэн олгож, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, санал санаачилгыг дэмжиж ажиллахыг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Төв, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нарт...
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн санаачлан боловсруулсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
Хуулийн төсөлд Тамхины хяналтын суурь конвенцид нийцүүлэн хуулийн зарим нэр томъёог тодорхойлох, тамхины сав баглаа боодлын эрүүл мэндийн анхааруулгын хэмжээг өөрчлөх, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг сайжруулах, тамхины ургамал тариалгыг хориглох, тамхины онцгой албан татварын хэмжээг өсгөх, байгууллагын дотоод орчныг тамхигүй орчин болгох,...
Эмч нар цалингаа 50 хувиар нэмүүлэх хүсэлтээ УИХ-д хүргүүллээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна.
Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарласантай зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ажилчид мөн ийм хөдөлгөөн өрнүүлэх болсноо энэ үеэр дуулгалаа. Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм байна. Эмч нарын...
Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаас батламжилна
МАН-ын IX Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын дараагийн Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр тогтоод буй.
Бага хурлаас гарсан энэхүү шийдвэрийг удахгүй Ерөнхийлөгчид хүргүүлж зөвшилцөнө. Үүний дараа УИХ-ын түвшинд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид Бага хурлын шийдвэр хараахан очоогүй байгаа гэнэ. Гэхдээ эл асуудал ирэх сарын 2-нд хуралдах УИХ-ын намрын чуулганы эхний асуудлаар орж ирэх тодорхой юм.
У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо
Монгол Улсын дараагийн Eрөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Ухнаагийн Хүрэлсүх 294 гишүүний 188 буюу 63.9 хувийн санал авлаа.
МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр өдрийн 13.00 цагийн үeэс эхлэн хуралдаж, үүрийн 05.00 цагийн орчимд өндөрлөлөө. Хоёр удаа завсарлаж, нийт 17 орчим цаг үргэлжилсэн тус Бага хурлаар МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас...
МАН-ын 28 дугаар Их хурал 11 дүгээр сард болно
МАН-ын 28 дугаар Их хурал ирэх 11 дүгээр сарын 20-21-нд болно.
Их хурлаас Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, намын даргыг сонгох аж. Өнөөдрийн хувьд тус намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна.
Бага хурлаас Их хурлын төлөөлөгчдийг хэрхэн сонгох тухай журмыг боловсруулж гаргах юм.
30 дахь Ерөнхий сайд өнөөдөр тодорно
МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх юм. Үүнээс өмнө МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдах аж. Учир нь өчигдөр орой МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан ч эцсийн шийдвэрээ гаргаж чадаагүй байна. Иймээс өнөөдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхмийг хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах аж.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Удирдах зөвлөл У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон байна.
Намрын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ
УИХ-аас өнгөрсөн хавар намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүгээр бол нийт 17 асуудлыг хэлэлцэх юм.
Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээдэг ч энэ жил амралтын өдөр таарсан тул аравдугаар сарын 2-нд нээх болж буй юм.
Чуулганыг нээнгүүт Ерөнхий сайдыг томилох, Засгийн газрыг шинээр байгуулах, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, Мөнгөний бодлого зэрэг тодорхой цаг хугацаанд багтаан батлах хуулиудыг хэлэлцэж эхлэх ёстой.
УИХ-ЫН НАМРЫН ЧУУЛГАНААР...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
2.1
°
C
2.1
°
2.1
°
48%
4kmh
0%
Бям
-0
°
Ням
-7
°
Дав
-3
°
Мяг
-1
°
Лха
0
°
- Advertisement -