-1.9 C
Ulaanbaatar
Пүрэв, 10 сар 31, 2024

Улс төр

Хууль зүйн байнгын хороо хуралдав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж,Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. 2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их...

Нэгдсэн хуралданаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд нийслэлийн эрх зүйн байдлыг онцгойлон авч үзэх цаг нь болсныг хэлцгээж, хуулийн төслөөр өөрсдийн саналыг хэлж байсан. Томоохон дүүргүүдийг...

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаан 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг...

АН-ын бүлэг Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар завсарлага авлаа

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Тэрбээр, Нийгмийн даатгалын тухай хуулийг 1994 онд баталж, 1995 оноос хүчин төгөлдөр...

Эдийн засгийн байнгын хорооны дарга Элчин сайд Шин Хайминтай уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хайминтай Төрийн ордонд уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн талаар санал солилцов. Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд “2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалаар хоёр тал иж бүрэн стратегийн...

10-ны өдөр хүртэл өөр газар шилжих эрхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг долоодугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахтай холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зургаадугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас долоодугаар сарын 10-ны өдрийн 08.00 цаг хүртэл улсын хэмжээнд түр хугацаагаар зогсоолоо. Үүнээс өмнө шилжсэн хөдөлгөөний бүртгэлийг улсын бүртгэлийн онлайн системд тусгах, бүртгэлийг баталгаажуулж...

УИХ-ын чуулган хуралдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж энэ сарын 14-28-ны өдрийг дуусталх хугацаанд чуулган завсарласан. Тэгвэл чуулганы үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилнэ. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд. ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 06 дугаар сарын 29-ний...

“Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг УИХ-тай зөвшилцөнө

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. Талууд 2017-2020 онд хамтран ажиллах стратегиа хэлэлцэн, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбарт хамтран ажиллахаар тохирчээ. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2017-2018 онд манай улсад 468 сая ам.долларын санхүүжилт хуваарилсан бөгөөд Энгийн эх үүсвэрээс 404 сая, Хөнгөлөлттэй энгийн...

Дахин санал хураалтад шаардагдах 7 тэрбум төгрөгийг Засгийн газраас гаргана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалтад шаардагдах 7.2 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад даалгалаа.

Дахин санал хураалт ирэх сарын 7-нд болно

Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын хугацааг наашлуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль энэ сарын 26-нд болсон. Сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нар өрсөлдөхөд хэн нь ч олонхийн санал аваагүй. Тиймээс ирэх сарын 9-нд хоёр дахь шатны санал хураалтыг явуулахаар СЕХ-ноос шийдвэрлээд байв. Гэвч улстөрийн намууд...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
-1.9 ° C
-1.9 °
-1.9 °
93%
1kmh
75%
Баа
0 °
Бям
-0 °
Ням
-6 °
Дав
-4 °
Мяг
-1 °
- Advertisement -

Шинэ мэдээ