9.1 C
Ulaanbaatar
Лхагва, 10 сар 30, 2024

Улс төр

Өрийн босгыг 2021 онд 60 хувьд барина

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх эдийн засаг, төсөв, санхүүгийн төлөв байдлын талаарх мэдээллийг сонслоо. Уг мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийсэн юм. Тэрбээр, "Эдийн засгийн өсөлт 2013 онд 11.6 хувь, 2014 онд 7,9 хувь, 2015 онд 2,4 хувь, 2016 онд 1 хувьтай гарсан. Эдийн засгийн үзүүлэлт ийн унах болсон шалтгаан нь дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ ханш буурсан. Мөн...

Энэ сарын 9-нд чуулган завсарлана

УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдрөөс түр завсарлуулах чиг барьж байгаа аж. Гишүүдийг энэ сарын 10-24-ий өдрийг хүртэл чөлөөлж орон нутагт томилолтоор ажиллуулахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд болох бөгөөд үүнээс өмнө сурталчилгааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо болон орон нутагт ажиллаж намынхаа нэр дэвшигчийг дэмжих ажилтай байх гэнэ. Гэхдээ одоогоор...

Ж.Мөнхбат БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэнэ

Засгийн газрын тогтоолын дагуу Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна. УИХ 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм.

“Оросын хөрөнгө оруулалт, бизнес, технологийг Монголд урьж байна”

“ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 1, 2-ны өдрүүдэд болж буй Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцож байна. Петербургийн Олон Улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгуудын төр засгийн болон хувийн хэвшлийн төлөөллийг цуглуулж, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон эдийн засгийн асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болжээ. Тус эдийн засгийн чуулга уулзалтын...

Ж.Мөнхбат: Оюутолгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа

“Засгийн газар Оюутолгойн 34 хувийг Рио-Тинтод зарсан" гэх гадуур тархаж буй мэдээлэлд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат тайлбар хийлээ. Тэрбээр, "Оюутолгойд эзэмшиж буй 34 хувь Монголын мэдэлд байгаа. Засгийн газраас Оюутолгойтой холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй. Энэ хувийг зарахтай холбоотой ямар нэгэн асуудал яригдахад хүрвэл УИХ-аар эцсийн шийдвэр гарах учиртай. Ийм байхад илт гүжирдсэн, Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан нийгэмд сөрөг буруу ойлголт өгөх гэсэн, үүгээрээ...

Ц.Мөнх-Оргил: БНХАУ-ын иргэдийг визгүй зорчдог болгох шийдвэрийг Засгийн газраас гаргаагүй

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Засгийн газар БНХАУ-ын иргэдийг Монгол Улсад визгүй зорчуулдаг болох гэж байна" гэх мэдээлэлд залруулга хийлээ. Тэрбээр, "Улс төрийн сонгууль ойртсонтой холбогдуулан Монгол Улсын гадаад харилцаа тухайлбал, хоёр хөрштэй харилцах харилцааны асуудлаар илт худал, иргэдийг санаатайгаар төөрөлдүүлэх гэсэн, төр засгийн бодлогыг буруу талаас нь тайлбарлах гэсэн оролдлогууд гарч байна. Тухайлбал, БНХАУ-ын иргэдийг визгүй зорчдог болгох гэж байгаатай холбоотой ямар нэг шийдвэрийг Засгийн газраас...

БСШУС-ын сайдыг огцруулах саналаа Ерөнхий сайд өргөн барилаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийг үүрэгт ажлаас нь огцруулах тухай саналыг УИХ-ын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөн мэдүүллээ. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус үндэслэн Жамъянсүрэнгийн Батсуурийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэгт ажлаас огцруулах тухай саналыг өргөн мэдүүлж байгаа...

Приусын татварын буцаан олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 17 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиудын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын даргад өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн...

Приус машинд ногдуулсан албан татварыг буцаан олгоно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.30) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50...

Хувийн эмнэлгийн үйлчилгээг төр худалдан авна

Засгийн газрын хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Төр төлбөрийг нь хариуцдаг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой журмыг батлав Журмыг баталснаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэх тусламж, үйлчилгээг нийгмийн даатгалын байгууллагаар дамжуулан төр худалдан авах, улсын эмнэлгийн ачааллыг бууруулах зэрэг олон давуу тал бий болно гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзэж байна. Төр төлбөрийг нь хариуцах удаан хугацааны нөхөх эмчилгээ, гемодиализ эмчилгээг эрүүл мэндийн даатгалын...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
scattered clouds
9.1 ° C
9.1 °
9.1 °
37%
5kmh
40%
Пүр
0 °
Баа
0 °
Бям
-0 °
Ням
-6 °
Дав
-4 °
- Advertisement -

Шинэ мэдээ