Х.Баттулга:Хүүхэд хүчиндсэн этгээдийг цаазаар авах ялыг сэргээх хүсэлт гаргасан
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт" сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр хийж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрбээр "Өглөө босмогцоо л бид сэтгэл сэртхийлгэм хэргүүдийг сонсож байна. Тиймээс энэ асуудлуудад төр анхаарлаа хандуулахаас аргагүй юм. Очир төвд 13 настай охин маш өндөр согтолттой амиа алдсан ноцтой хэргийг шийдвэрлэх ёстой....
ТАНИЛЦ: Шинэ сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлэг
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газартаа ажиллах сайдуудынхаа нэрсийг Ерөнхийлөгчид танилцуулж зөвшилцөх саналаа хүргүүлж, АТГ сайдад нэр дэвшигчдийг эрх ашгийн зөрчилгүй гэж үзсэж өнгөрсөн хоёр өдөр УИХ-аар хэлэлцэж шинэ сайд нарыг баталлаа.
Шинэ сайд нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.
Авлигатай тэмцэх газраас 2016 онд гаргасан төрийн өндөр албан тушаалтан, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс ашиглав.
...
Ж.Эрдэнэбат: Хаалга тогшихгүй мэт бодож явсан хар тамхи хойморт суух гэж байна
Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган болж байна. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө. Та бүхний энэ өдрийн амгаланг эрин мэндчилье.
Эрүүл бие, саруул ухаантай иргэн бол тухайн улс орон оршин тогтнох,...
“Google”, “Амазон”, “Square” компанид ажиллаж байгаа Монгол залуус улсаа хөгжүүлэх санал боловсруулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн, гадаадын томоохон компаниудад амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзаж, улс орондоо энэ салбарын хөгжлийг эрчимжүүлж Монгол Улс дэлхийн зах зээлд хэрхэн гарч болох талаар санал солилцлоо.
Уулзалтад АНУ-ын “Google” компанийн ахлах софтвэйр инженер Б.Баттулга, “Амазон” компанийн хөгжүүлэлт, үйл ажиллагааны ахлах инженер А.Амарбаяр, “Square” компанийн борлуулалтын менежер Б.Дөлгөөн, Монголоос олон улсын зах зээлд амжилттай гарч...
Х.Баттулга: Залуучуудаа уриалж зориудаар оройн цагийг сонгосон
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Халтмаагийн Баттулга саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1655-р хэсгийн санал авах байранд саналаа өгсөн юм.
Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчөө сонгох сонгууль дуусч байна. Нийт хоёр сая орчим иргэн сонгууль өгнө. Иргэдийг тэр дундаа залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Монгол Улсын ирээдүйг гэрэлтэйгээр харж байна. Монгол ялна.Н.Түвшинбаяр аварга хүн зодох нь байтугай хүнд гар хүрэх...
Д.Гантулга УИХ-ын гишүүн биш яллагдагч болох нь
УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн зургадугаар сард Н гэх бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон. Тухайн үед Н бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон. Тэгвэл уг хэргийн шалгалтын ажиллагаа...
С.Эрдэнэ: Засгийн газар өчигдөр хэд хэдэн ноцтой үйлдэл хийлээ
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгуулийн сурталчилгаа хаагдсан үед сонгуулийн хууль зөрчиж эрх баригч нам төлбөр сурталчилгаа хэлбэрээр, бүх хэвлэл мэдээллийн сувгаар мэдэгдэл хийж, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ сонгуульд ямар ч үнэ цэнээр хамаагүй ялагч байлгах гэсэн эрх баригчдын увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байна. МАН-ын дарга М.Энхболдын...
Г.Байгалмаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болох уу
Улс төрийн хүрээлэл дунд ойрын өдрүүдэд анхаарал татаж байгаа нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн хийх томилгоо болоод байна. Тэрбээр тангараг өргөснийхээ дараа анхны зарлигаа гаргаж УИХ-ын дарга асан З.Энхболдыг Тамгын газрын даргаараа томилоод буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан Г.Байгалмааг томилох гэж байгаа гэнэ.
Г.Байгалмаа нь МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн гүйцэтгэх...
Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны зарлиг
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн даруйдаа УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томиллоо. Энэ нь Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн хамгийн анхны зарлиг юм.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд нь
1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик, телемеханикийн инженер мэргэжлээр
1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх...
Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.
Монгол Улсын эдийн засаг хямралтай хүндхэн үед Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлт тавьсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн арга хэмжээ авахыг тус сангийн зүгээс Засгийн газарт чиглэл болгож байсны нэг нь хүүхдийн мөнгөний асуудал. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд олгох чиглэл өгч...
Цаг агаар
Ulaanbaatar
clear sky
3.1
°
C
3.1
°
3.1
°
35%
1kmh
0%
Баа
-1
°
Бям
-3
°
Ням
-14
°
Дав
-15
°
Мяг
-17
°
- Advertisement -